Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд ачааны автомашин гэр мөргөсний улмаас 11 настай хүүхэд нас барсан хэрэг өчигдөр /2019.05.26/ гарчээ. Тодруулбал, дээрх хэрэг өчигдөр 20.33 цагт гарсан бөгөөд Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20.48 цагт ослын газарт очсон байна.
Улмаар 41 настай Б-гийн жолоодож явсан “Маяти” загварын ачааны автомашин иргэн Б-гийн таван ханатай гэрийг мөргөж, гэрт байсан 11 настай хүү гэмтлээ даалгүй нас баржээ. Алба хаагчид тухайн автомашины жолооч Б нь машины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад, 11 настай хүүгийн цогцсыг гаргаж эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.
Э.БУРАМ