УБТЗ-ын спорт, урлагийн IV их наадам амжилттай болж дууслаа | News.MN

УБТЗ-ын спорт, урлагийн IV их наадам амжилттай болж дууслаа

УБТЗ-ын спорт, урлагийн IV их наадам амжилттай болж дууслаа

УБТЗ-ын спорт, урлагийн IV их наадам амжилттай болж дууслаа

УБТЗ-ын спорт, урлагийн IV их наадам 2 сарын турш  үргэлжилж амжилттай явагдаж дууслаа. Уг наадам нь спортын 6, урлагийн 8 төрлөөр явагдаж, оролцогсод 400 шахам медалийн төлөө өрсөлдсөн байна. Хоёр жил тутамд төмөр замчдын дунд зохиогддог энэ удаагийн наадамд амжилттай оролцож  шалгарсан баг тамирчид, урлагийн авьяастнуудад шагналыг нь өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болсон их наадмын хаалтын ёслолын ажиллагааны үеэр гардууллаа. 7000 орчим төмөр замчдыг хамарсан энэ удаагийн их наадамд багийн дүнгээр Улаанбаатар татах хэсэг /зүтгүүрийн депо/ түрүүлж, удаах байруудад Сайншанд, Дархан зангилаа орж цом, мөнгөн шагналын эзэд боллоо. Энэ удаагийн спорт, урлагийн их наадамд  ажлын байр, хийн дасгалын тэмцээнийг шинээр оруулсан нь их наадмын хамрах хүрээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлж чадсан байна. Их наадамд УБТЗ-ын залуучууд төдийгүй ахмадууд өргөнөөр оролцжээ.

Энэхүү спорт урлагийн их наадам нь төмөр замчдын дунд зохиох биеийн тамир, спорт, соёл урлагийн арга хэмжээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл, зөв аж төрөх хэв маягийг хэвшүүлэх, бие бялдрын хөгжил олгоход чиглэсэн чухал арга хэмжээ болдог байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж