Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хойшлуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр хуралдаж, дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд “Мөрдөн шалгах сонсголыг хуулийн төсөлд тусгах эсэх асуудлыг УИХ дахь нам эвслийн бүлгүүдтэй зөвшилцөж, эцсийн шийдвэрт хүрэх нь чухал байна” гэж үзсэн төдийгүй ирэх долоо хоногийн намын бүлгүүдийн хуралдаанаар энэ асуудлаар мэдээлэл өгөхөөр болсон аж. Тиймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Одоо байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж