Хаа ч явсан, хэнтэй ч учирсан
Хамгаас эгэл даруухан байж,
Өрөөл бусдыг үнэн зүрхнээсээ
Өөрийн оройд дээдлэн саная.
Алхам тутам сэтгэлээ шинжиж,
Атгаг санаа төрсөн даруйд
Өвөр, бусдыг хорлох тул
Эрс шулуун гэрчлэн буцаая.
Хэрцгий муу авиртан хийгээд
Хэцүү үйл зовлонтой тулгарвал
Эрдэнийн сан олсон адилаар
Ховор завшаан хэмээн ухаарвъя.
Гүжир гүтгэлэг, зүхэл доромжлол
Бусдын зүгээс надад ирвэл
Ялагдлыг өөртөө хүлээн авч,
Ялалтын тэдэнд найр тавья.
Ивээл түшиг минь хэмээн
Итгэж найдсан нэгэн бээр
Бусармаг үйлээр намайг хорловч
Буяны садан шигээ харж уучилъя.
~Адиша богд