Яармагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцална | News.MN

Яармагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцална

Яармагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцална

Яармагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /05.26/ Хан-Уул дүүргийн 4-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөөтэй газар дээр нь очиж танилцлаа.

Яармагийн ерөнхий төлөвлөгөө нь НИТХ-ын 2015 оны 198 дугаар тогтоолоор нийтдээ 4400 га газрыг хамран 54.450 өрхийн 237.344 хүн амтайгаар хотын хоёр дахь төв байхаар батлагдсан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн бүс нутагт барилга байгууламж, бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм. Энд 200 орчим иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байна. Зарим нь барилга байгууламж барих зөвшөөрлөө авч бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч ерөнхий төлөвлөгөөний төлөвлөгдсөн зам инженерийн шугам сүлжээний траст хэтрүүлэн барилга байгууламжаа барьсан зөрчил гаргаад байна хэмээн нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулга хотын Захирагчид танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Яармаг хорооллыг баталсан ерөнхий төлөвлөлтийн дагуу хийх, зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг нарийн гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь газрын зөвшөөрөл, гэрээг цуцлах хэрэгтэй” гээд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж, Яармагийн бүсэд байгаа аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нарийн гаргаж, хэн нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, хэд нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад гэдэг судалгааг гарган нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар танилцуулах”-ыг Ерөнхий архитекторт үүрэг болгосон юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДЭМЖИГЧ 2019-05-27 59.153.115.224

Төрсөн ахынхаа хийж байгаа Туулын бургасыг сүйтгэж барилга барьж байгаа үйл ажиллагааг эхлээд зогсоочих л хэрэгтэй. Тэгээд бусдад шаардлага тавьчих. Өөрөө үлгэр үзүүлчих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-05-27 66.181.184.9

Энэ жил хотын замыг засахгүй юм уу дамбадаржаагийн хийдийн урд зам бөөн эвдрэл түүнээс шалтгаалаад түгжрэл, одоо зуслан гархаар бүүр аймаар юм болно бас япон цэргийн оршуулга нэртэй газрын хажуугийн зам бөөн цөмөрхий байна янзалж засахгүй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж