Эрүүл мэндийн салбарынхан ХҮН-д нэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарынхан ХҮН-д нэгдэв

Улс төрийн хамгийн отгон хүчин болох Хөдөлмөрийн үндэсний нам байгуулагдаад удаагүй ч гишүүд, дэмжигчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Тус намд  улс төрийн карьер хөөх зорилготой хүмүүс биш улс орноо хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй залуучууд нэгдэж байгаа нь бусад улстөрийн хүчнүүдээс ялгарах нэг онцлог нь гэлтэй. Өнгөрсөн одоо хоногт инженер, эдийн засагчид ХҮН-ыг сонгосон бол өнөөдөр  эрүүл мэндийн салбарын ажилчид, эмч мэргэжилтнүүд тус намын батлахыг өвөртөлсөн байна. Мөн энэ үеэр “Сувилахуйн амьдрах төв”, Эрүүл мэнд, нийгмийн шинэчлэлийн холбооноос Хөдөрмөрийн үндэсний намтай хамтран  ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр намын дарга С. Боргил намд шинээр элссэн гишүүддээ хандан “ХҮН-ын хөдөлмөр бол баялаг бүтээх үндсэн хэрэглүүр мөн, тэр хүн эрүүл энх байх нь баялаг бүтээх эн тэргүүний хэрэг юм. Өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбарыг босгодог ч үгүй муужруулдаг ч үгүй хоёрын хооронд гурвын дунд авч явсаны хор уршигийг бид хангалттай амссан, эдгээр манлайглаг намын гишүүдээрээ дамжуулан бид эрүүл мэндийн салбараа өөд нь татаж, гадагш явж эмчлүүлдэггүй эрүүл мэндийн салбартай болтол нь өөд нь татна. Үүнийг та бүхний тусламжтайгаар бид чадна.

ХҮН-д эрүүл мэндийн салбрт санаа тавьдаг, сэтгэл зовдог олон эрдэмтэн мэргэжилтнүүд бий тэдэн дээр бүл нэмж байгаа та бүхэн салбарыг хөгжүүлэх үйлсийн гол хөдөлгүүр нь байх болно. Хүнээ дээдэлж, Монгол орноо чинээлэг, амар тайван хөгжингүй улс болгох их зорилгын төлөө бид бүгдээрээ хамтдаа урагшилна. Өнөөдөр бидний хамтдаа хийсэн нэг зөв алхам ирээдүй хойчын төлөө хийгдэх мянган зөв үйлдлийн эхлэл мөн. Бид хамтдаа эрүүл хөдөлмөрч, монгол хүнийг бүтээнэ” гэж хэллээ

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж