"Мөсөн өргөө" спортын ордны барилгын ажлын явцтай танилцлаа | News.MN

"Мөсөн өргөө" спортын ордны барилгын ажлын явцтай танилцлаа

"Мөсөн өргөө" спортын ордны барилгын ажлын явцтай танилцлаа

"Мөсөн өргөө" спортын ордны барилгын ажлын явцтай танилцлаа

Ирэх 2020 онд ашиглалтад орох "Мөсөн өргөө" спортын ордны барилгын ажлын явцтай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан өчигдөр /05.26/ танилцлаа.

"Мөсөн өргөө" спортын ордон нь дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор байх юм. Уг ордон нь 2600 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын тэмцээн уралдаан явагдах аж. Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой болно гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийн удирдлагууд Ерөнхийлөгч болон бусад албаныханд танилцуулсан юм.

Барилга угсралтын ажил 2020 оны долдугаар сард дуусах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэдгээ гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл ярьж байлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин Д 2019-05-27 73.162.145.196

Сайшаалтай байна, гэхдээ хамгийн гол анхаарах зүйл бол хөргөлтийн системийг хаанахын ямар компанаас сонгох уу гэдэг их чухал, манайх сайн гэж өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг өгөх гэсэн газрууд олон доо, хамгийн гол нь мөс жигд хөлддөг байх ёстой, эс тэгвээс ОУ-ын тэмцээн хүлээн авч чадахгүйд хүрч мэднэ, нөгөө талаар мөснөөс гадна заалны дулаан, агааржуулалтын систем гэж нарийн асуудал бий, / Хүннү Моллын доторхи мөсийг харж байхад жигд хөлдөхгүй байгаа харагдсан / Амжилт хүсье

Avatar

Zochin 2019-05-27 42.125.240.252

Гүйцэтгэгч байгууллага олон жил ашиглагдаж, шагшин магтагдахаар бүтээн байгуулалт хийгээсэй. Манайхан өнөөдөртөө л болж байвал хамаагүй болчихсон хайран ажил гэмээр хэдхэн сарын дараа хууларч унахаар юм хийчих юм. Сэтгэл өвдөөд байхымоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж