Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” , “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэнэ. Хуралдаанд иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нар болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцож байна.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэх "Бандааштай жагсаал" болж байна
Холбоотой мэдээ