ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭДНИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ЗӨВ ОРОЛЦОХ МЭДЛЭГИЙГ ОЛГОХ “ТОД ӨНГӨ ДОРНОДООС" БОДИТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Зам тээврийн ослын бодит байдлыг хүүхдэд харуулах замаар тэднийг замын хөдөлгөөнд зөв оролцуулах, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, заах арга барилыг эзэмшүүлэх замаар хүүхдийг зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Бодит сургалтыг”-ыг Дорнод аймгийн цагдаагийн газар 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн, холбогдох агентлагийн удирдлагууд оролцлоо.
Сургалтад Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид, цэцэрлэгийн ахлах бүлгийн 600 гаруй хүүхэд хамрагдсан юм. Уг арга хэмжээнд хамрагдах сурагчид хүүхдүүдийг зохион байгуулалттай нэгдсэн зохион байгуулалтаар авчрах, хүргэх ажлыг Авто тээврийн үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.
Шөнө орой үзэгдэх орчин хязгаарлагдаж явган зорчигч тэр дундаа бага насны хүүхдүүд ахуйн болон зам тээврийн осол, гэмтэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг байна. Үзэгдэлт хангалтгүй буюу харанхуй үед ХАР ӨНГИЙН хувцас өмсөх нь жолоочид харагдахад хүндрэлтэй, хэцүү болгодог бөгөөд нийт бүртгэгдэж буй зам тээврийн ослын 50 орчим хувь нь 18-05 цагийн хооронд буюу шөнийн цагт бүртгэгддэг байна.
Иймд явган зорчигч иргэд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “Тод өнгө” аяныг Дорнод аймгийн Цагдаагийн газар эхлүүлээд байна.
Холбоотой мэдээ