NHL-н нэг ч тоглогчгүй Финландын шигшээ дэлхийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

NHL-н нэг ч тоглогчгүй Финландын шигшээ дэлхийн аварга болов

NHL-н нэг ч тоглогчгүй Финландын шигшээ дэлхийн аварга болов

Шайбтай хоккейн 2019 оны ДАШТ хагас сарын турш Словак улсын хоёр хотод болж, өндөрлөлөө. Тэмцээнд хоккейн долоон их гүрнүүд болох Хойд Америкийн хоёо төлөөлөл Канад, АНУ, Скандиновын хойгийн Швед, Финланд, Зүүн Европын Чех, Словак, Оросын шигшээ багууд дээр дэлхийн чансааны эхний 16-д эрэмбэлэгдсэн багууд оролцов. Тэмцээний аваргаар Финландын шигшээ баг шалгарсан бол мөнгөн медалийг Канад, хүрэл медалийг Оросууд хүртсэн. Харин ирэх жил Франц болон Австрийн шигшээ багууд чансаа уруудаж А группт орох болжээ.

Аваргын алтан медалийн төлөө Канад болон Финландын шигшээ багууд тоглож, Финландын шигшээ баг өрсөлдөгчөө 3:1 харьцаатай хожиж, дэлхийн аварга болов. Финландын шигшээ багаас “том” залуу М.Анттила хоёр гоол оруулсан бол Х.Песонен нэг гоол орууллаа. Харин Канадын шигшээ багаас тоглолтын эхний үед Ш.Теодоре нэг гоол оруулжээ.

Финландын шигшээ багийн хүртсэн энэ удаагийн дэлхийн аваргын алтан медаль бол дэндүү амттай юм. Учир гэвэл Орос, Америк болон Канадын шигшээ багууд NHL-н хүчирхэг тоглогчдоор багаа бүрдүүлсэн байсан бол Финландын шигшээ баг байхгүй. Ганцхан Чикаго Блэйкхаукс багт данстай Х.Йокихару гэх тоглогч л бий. Ямартаа ч энэ ялалт нь NHL-д нэгийг бодогдуулсан болов уу.

Хүрэл медалийн төлөө Оросын шигшээ Чехийн шигшээ багтай тоглосон. Тоглолт үндсэн цагт 2:2 харьцаагаар тэнцэж, нэмэлт цагт гоол оролгүй торгуулийн цохилтоор Оросын шигшээ баг ялалт байгуулснаар хүрэл медалийг хүртжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж