Торонто Рэпторс шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Торонто Рэпторс шигшээд шалгарлаа

Торонто Рэпторс шигшээд шалгарлаа

НБА-н плэй-оффын хагас шигшээ тоглолт өндөрлөлөө. Өнөө өглөө Дорнод бүсийн аварга буюу хагас шигшээгийн Торонто Рэпторс болон Милоуки Бакс багуудын тоглолт болж, 100:94 харьцаатай Канадын багийн ялалтаар өндөрлөжээ. Ялалт байгуулсан Торонто Рэпторс баг цуврал тоглолтод 4:2 харьцаатай Милоуки Бакс багийг хожиж, анх удаагаа НБА-н шигшээ тоглолтонд шалгарав.

Цувралын зургаа дахь тоглолтод К.Леонард багаа чирсээр 27 оноо, 17 самбар авч багаа тэргүүлж, П.Сиакам 18, К.Лаури 17 оноо авсан бол сэлгээнээс Ф.Ванвлит 14 оноо авсан. Харин тэдний өрсөлдөгч Милоуки Бакс багаас Я.Антэтокунмпо 21 оноо, Б.Лопез 18 оноо, К.Миддлетон 14, М.Брогдон 10 оноо авсан бол сэлгээнээс Э.Ильясова 13, Ж.Хилл 10 оноо авчээ.

НБА-н аваргын төлөөх цуврал тавдугаар сарын 31-д эхэлнэ. Аваргаа хамгаалж буй Голден Стэйт Уорриорс багийн эсрэг Дорнод бүсийн шинэхэн аварга Торонто Рэпторс баг тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж