Дональд Трамп сумо үзэж, түрүү бөхөд цом гардуулав | News.MN

Дональд Трамп сумо үзэж, түрүү бөхөд цом гардуулав

Дональд Трамп сумо үзэж, түрүү бөхөд цом гардуулав

Дональд Трамп сумо үзэж, түрүү бөхөд цом гардуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр бямба гаригт /2019.05.25/ Япон улсад тэргүүн хатагтайн хамтаар хүрэлцэн очсон бөгөөд өчигдөр буюу ням гаригт мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэн сонирхож, түрүү бөхөд дурсгалын цомоо гардуулсан байна.

Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болсон Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва эриний анхны башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Асанояма 12 даваа, 3 унаатай түрүүлж, уламжлал ёсоор Японы эзэн хааны цом болон АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардан авсан юм. Маэгэширагийн наймаас эрэмбэлэгдсэн Асанояма  нь өдгөө 25 настай залуу сумоч Тояма мужаасаа 100 гаруй жилийн дараа, Такасаго дэвжээнээс Асашёрюү аваргаас хойш есөн жилийн дараа макүүчид түрүүлсэн бөх боллоо.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Сүмогийн ордонд хүчит тамирчдын барилдааныг үзэх үнэхээр таатай байлаа. Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээнд гаргасан гайхалтай амжилтыг тань үнэлж, энэхүү цомыг гардуулан өгч байна” хэмээгээд 1,37 метр өндөр 20 гаруй килограмм жинтэй мөнгөн цомыг Асаноямад гардуулан өгчээ. Түрүү бөх Асанояма “Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Дональд Трампыг сүмогийн ордонд морилохын өмнө тус ордныг маш өндөр хамгаалалтад авч, бүх зүйлийг сайтар бэлтгэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн суух хэсэг, ордны автомат машин, тээш хадгалах хайрцаг гээд бүгдийг битүүмжилж, метал илрүүлэгч байрлуулжээ.

Дэвжээний ойролцоо суух хүн нэг бүрийн мэдээллийг бүртгэн ордны суудлын 1/8-г хамгаалалтынхан эзлэн суув. Дональд Трамп хотын төвд “Marine One” нисдэг тэргээр ирсэн гэнэ. Хамгаалалтад нийт 25 мянган хүн гарсан бөгөөд урьд шөнө нь ордныг бүтэн шалгасан байна.

эх сурвалж:KYODONEWS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-27 103.57.93.158

Даюаажаргал буюу Хакухо бол япон хүн

Avatar

ozchin 2019-05-27 50.206.38.12

Nogoo Mongolchuud unaad ogson vv?.

Avatar

Зочин 2019-05-27 202.72.247.30

Heniig hayachihvaa?

Avatar

Зочин 2019-05-27 202.9.45.76

Муу Дорж балай минь хэн юугаа бичнэ чамд ер нь ямар хамаа бн !? Чи дуугүй самурай нарынхаа бөгсийг долоогоод яв за ! Чамд тэгвэл самурай нар бөгсөө ачсан хэдэн иенээ шидэх бх !

Avatar

Зочин 2019-05-27 202.9.45.76

Муу Дорж балай минь хэн юугаа бичнэ чамд ер нь ямар хамаа бн !? Чи дуугүй самурай нарынхаа бөгсийг долоогоод яв за ! Чамд тэгвэл самурай нар бөгсөө ачсан хэдэн иенээ шидэх бх !

Avatar

дорж 2019-05-27 122.201.31.176

манай зарим балайгууд богс гэж балайраад коммент бичиж чадахгуй юм, Сумог манай монголчууд бараилдааныг маш сайн баяжуулж жинхэнэ орсолдоонд оруулж чаджээ, ялангуяа Аса болон Хакухо Ама зэрэг аваргууд бол жинхэнэ бараилдаанч аваргууд юм гэсэн бодол тэр шинээр туруу авсан залуутай харьцуулж бодлоо,, мнай аваргууд унэхээп тогс тоголдор аваргууд юм бна,

Avatar

uzeh sonirholgui bolsoon. 2019-05-27 202.21.109.37

dagvadorjoos hoish sumo jaahan uzeh sonirholtoi bolj ehelj bsan davaajargal japan bolson gesneer ni i uzeh sonirhol ch ugui bolsoon kkkk

Avatar

L 2019-05-27 106.129.209.230

Yaponii irgen bolno gdg chin zovhon tsaas n dr. Harin ch Mongoliinhoo toloo ooriigoo zoliosolj bna gj bodoj bga. Mongol bagsh devjee bii bolchihvol tsaash tsaashdaa ch ireeduid toroh boh huuhduud heregtei, ochih gazriig n beldej ogch bna gj oilgoj bga. Biye setgel urgelj n Mongoloo gj yavdag n todorhoi.

Avatar

Зочин 2019-05-27 66.181.186.55

Davaajargal ingeed end ch ugui tend ugui l yum bolohni uu daa.

Avatar

Зочин 2019-05-27 64.119.20.137

Энэ зөнөг өвгөн бөх үзэж яадгийм ойлгох биш үзэгчидэд гай болж баахан чирэгдэл үү гээ биз

Avatar

21 2019-05-27 202.131.225.197

Yun ch surteo hamgaaldiin suudaliin 1 8 d n hamgaalaltiin hun suusan ch geh shig

Avatar

L 2019-05-27 106.129.209.230

Gazriin tostoi uls bolgond “Erh choloo” olgoj yavsan ulsiin terguun bolohoor argagui2.

Avatar

Зочин 2019-05-27 203.217.138.1

Монгол бөх түрүүлсэн бол Трампад гайхуулах байж дээ.

Avatar

L 2019-05-27 106.129.209.230

Tegvel yapon nuur hiih gazargui boloh bolohoor Yapon Mongoliin hariltsaand sorog nolootoi boloh uchiraas avarga onjson bh esvel hucheer onjuulsdn bh. Gemtel ntr gd shaltag toochood.

Avatar

Зочин 2019-05-27 202.9.45.76

Сумо ч тэгээд үзэхэд бас ичмээр санаа зовмоор л юм бна лээ !б**с ө***г нь ил гарчихсан шахуу л барилдааны явцад тэгээд ойроос бол юм юм л болж харагддаг гэсэн,Өндөр хэмжээний зочидод бас б**с хахс,ө***г харах эвгүй л бсн байлгүй дээ ! Японд яагаад сумогоор хичээллэгсдийн тоо буурав,хүрээ багасав гээд судалгаа явуулсан чинь хөвгүүд б**с өгзөгөө ил гаргахаас ичдэг гэж хариулж.Сумог хөгжүүлье гэвэл бандааштай барилдуулдаг юмуу…Япончууд судалж үзэх байлгүй дээ !!!!

Avatar

zochin 2019-05-27 203.217.138.1

Zaluu buh turuuljee sain baina.

Avatar

jjj 2019-05-27 202.131.245.34

medee bicne gej sekiwake gesnee mageshragaiin 8 ch geh shig sonin yum bichihiin

Avatar

Зочин 2019-05-27 202.131.253.66

Trampiin avgain nydiig haraa ih goe yum haraadl bayasaj bna uu daa kkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж