ОХУ гаднаас ажиллах хүч авна

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

ОХУ гаднаас ажиллах хүч авна

ОХУ гаднаас ажиллах хүч авна

Оросын хүн амын бүтцэд хөдөлмөрийн насны хүмүүсийн эзлэх жин буурч байгаа нь эдийн засгийн идэвхийг бууруулах нэг хүчин зүйл болж байгааг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин хэллээ. Тиймээс ажилгүйдлийг бууруулах, гаднаас чанартай ажиллах хүчийг татах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай гэж сайд үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр энэ мэдэгдлээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр хийсэн байна. Хөрөнгө оруулалтын идэвхийг сэргээж, хөдөлмөрийн зах зээлийн хуваарилалтыг зөв хийхгүйгээр эдийн засгийн өсөлтийг хангаж чадахгүй хэмээн Максим Орешкин онцлов. Мөн тэрбээр 2018 онд хүн амд эзлэх  хөдөлмөрийн насны иргэдийн тоо 900 мянгаар буурсан гэдгийг тодотгов.

Иймээс эдийн засгийн хөгжлийн яам гадаадаас ажиллах хүчин татах талаар хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж