Чех евро бүсэд орох хугацаагаа тогтооход бэлэн биш

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Чех евро бүсэд орох хугацаагаа тогтооход бэлэн биш

 

Чех одоогоор евро мөнгөнд шилжих хугацаагаа тогтооход бэлэн биш хэмээн ерөнхий сайд Богуслав Соботка мэдэгдснийг CeskeNoviny сайт мэдээлжээ.

“Өнөөгийн засгийн газар  евро бүсэд орох хугацааны асуудлыг шийдэхгүй. Эхлээд Чехийн эдийн засгийг  евро  бүсийн төвшинд хүртэл  ноцтой сайжруулах хэрэгтэй байна” гэж ерөнхий сайд энэ асуудлаар хийгдсэн зөвөлгөөн дээр хэлжээ.

Чехийн ерөнхийлөгч Милош Земаны удирдсан уг зөвөлгөөнд тус орны Сангийн сайд  Андрей Бабиш, Үндэсний банкны тэргүүн Мирослав Сингер нар оролцсон байна.

“Амжиргааны төвшинг цалин хөлс, ДНБ-ний үйлдвэрлэл зэргээр бодитоор ойртуулах хэрэгтэй. Евро бүсэд нэгдэхийн тулд бид хэдэн жил хөгжих хэрэгтэй байна. Тэр цагт л уг асуудлыг авч үзэж болно” гэж Соботка онцлон тэмдэглэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж