Төрийг доромжилсон хэргээр эхний хүн Орост шийтгүүлжээ | News.MN

Төрийг доромжилсон хэргээр эхний хүн Орост шийтгүүлжээ

Төрийг доромжилсон хэргээр эхний хүн Орост шийтгүүлжээ

Төрийг доромжилсон хэргээр эхний хүн Орост шийтгүүлжээ

ОХУ-ын Новгород хотын шүүх тавдугаар сарын 23-нд хуралдаж, төрийг гутаан доромжилсон хэргээр торгууль ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн байна. Ингэснээр ОХУ-ын Төрийн Думын баталсан төрийг гутаан доромжилсон тохиолдолд хариуцлага ногдуулах тухай хуулиар шийтгүүлсэн анхны хүн нь Новгород хотын иргэн Юрий Картыжев болж байгаа юм.

Юрий Картыжевыг интернетэд нийгмийн ёс суртахуун, хувь хүний нэр хүндийг гутаасан хоёр пост бичиж, тараасан хэрэгт Новгород хотын Чудовский дүүргийн шүүх 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр буруутай гэж гэж үзэн, 30 мянган рублийн торгууль ногдуулсан юм. Юрий Картыжев анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн, давж заалдсан бөгөөд хэрвээ шаардлагатай бол Европын Хүний эрхийн шүүх хүртэл эцсээ хүртэл заргалдана хэмээн РИА Новости-д өмнө нь хэлж байжээ.

Вологодск мужийн шүүх ирэх зургадугаар сарын 7-ны өдөр мөн ижил төстэй хэргийг шүүх хуралд бэлдэж байгаа юм. Вологодск мужийн иргэн Юрий Шадрин оросуудын өргөн хэрэглэдэг "ВКонтакте" нийгмийн сүлжээнд хувь хүний нэр хүндийг гутаасан, нийгмийн ёс суртахуунд харшилсан, Оросын төр, засгийг илт үл хүндэтгэсэн пост бичсэн хэргээр шүүхэд татагдаад байгаа юм.

Нийгэмд нөлөөтэй худал мэдээллийг тараасан, хувь хүний нэр хүндийг доромжилсон, төрийг илт үл хүндэтгэсэн мэдээлэл тараахтай тэмцэх хууль ОХУ-д энэ оны гуравдугаар сарын 29-нөөс хэрэгжиж эхэлсэн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-27 49.0.212.145

За ингээд л эргээд нэг хүний хэмжээгүй эрхт хаант засаглал тогтож дээ, ашгүй тэр нь ч дээр байх

Avatar

Zochin 2019-05-27 64.119.23.104

Ene door neg oros troll bna aa. Fashist orosruugaa zailaarai hurliiz turshuulaa.

Avatar

Зочин 2019-05-27 66.181.161.49

Үлгэрийн Путин гэж бичснээс болж шийтгүүлсэн гэв үү? Путин Сказачный.

Avatar

Зочин 2019-05-27 66.181.181.24

Ха,ха,тэгэхээр танай тѳр тасархай сайн юм байна л даа.Ер нь ч тэгээд үхэр монголчууддаа таарсан , таван хошуу малынхаа шинжийг бүрэн агуулсан тѳр л дѳѳ.

Avatar

зочин 2019-05-27 202.9.42.177

Муу төрийг л элдэв хууль мууль гаргаж хамгаалдаг байх дөө …

Avatar

Зочин 2019-05-27 66.181.184.9

Хохирогч нь путин болон түүний тойрон хүрээлэгч, мөн махны машинууд нь юм, биднийг ч иймбайдал руу түлхэж магадгүй шүү сэрэмжил

Avatar

Ovgon 2019-05-27 64.119.23.104

Umhii oros ch daranguilliin togtoltsootoi fashist uls bolsonoo haruullaa da. Fashist hitler ch hevleliin erh choloog haaj bgaagui yum. Putleriin deglem tuuniig davlaa

Avatar

Зочин 2019-05-27 66.181.170.67

Манай малнууд ийм нийгэм хүсээд байдаг билүү. Та нар хүссэн ерөнхийлөгч ерөнхий сайдаа бахаа ханатал муулж чадаж байгаа нь ардчилсан эрх чөлөөт нийгэмд байна гэсэн үг. Дарангуйлагчтай болоод ирхээрээ хана хүртэл чихтэй болж зөвхөн пялдгадах аян улсын хэмжээнд өрнөнө дөө.

Avatar

Зочин 2019-05-27 202.131.245.243

Зөв шүү дээ.

Avatar

зочин 2019-05-27 202.9.42.177

Буруу шүү дээ.

Avatar

Зочин 2019-05-27 203.91.112.108

Манайхнаас үлдэх хүн байхгүй байхаа кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж