Төрийг доромжилсон хэргээр эхний хүн Орост шийтгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Төрийг доромжилсон хэргээр эхний хүн Орост шийтгүүлжээ

Төрийг доромжилсон хэргээр эхний хүн Орост шийтгүүлжээ

ОХУ-ын Новгород хотын шүүх тавдугаар сарын 23-нд хуралдаж, төрийг гутаан доромжилсон хэргээр торгууль ногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн байна. Ингэснээр ОХУ-ын Төрийн Думын баталсан төрийг гутаан доромжилсон тохиолдолд хариуцлага ногдуулах тухай хуулиар шийтгүүлсэн анхны хүн нь Новгород хотын иргэн Юрий Картыжев болж байгаа юм.

Юрий Картыжевыг интернетэд нийгмийн ёс суртахуун, хувь хүний нэр хүндийг гутаасан хоёр пост бичиж, тараасан хэрэгт Новгород хотын Чудовский дүүргийн шүүх 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр буруутай гэж гэж үзэн, 30 мянган рублийн торгууль ногдуулсан юм. Юрий Картыжев анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн, давж заалдсан бөгөөд хэрвээ шаардлагатай бол Европын Хүний эрхийн шүүх хүртэл эцсээ хүртэл заргалдана хэмээн РИА Новости-д өмнө нь хэлж байжээ.

Вологодск мужийн шүүх ирэх зургадугаар сарын 7-ны өдөр мөн ижил төстэй хэргийг шүүх хуралд бэлдэж байгаа юм. Вологодск мужийн иргэн Юрий Шадрин оросуудын өргөн хэрэглэдэг "ВКонтакте" нийгмийн сүлжээнд хувь хүний нэр хүндийг гутаасан, нийгмийн ёс суртахуунд харшилсан, Оросын төр, засгийг илт үл хүндэтгэсэн пост бичсэн хэргээр шүүхэд татагдаад байгаа юм.

Нийгэмд нөлөөтэй худал мэдээллийг тараасан, хувь хүний нэр хүндийг доромжилсон, төрийг илт үл хүндэтгэсэн мэдээлэл тараахтай тэмцэх хууль ОХУ-д энэ оны гуравдугаар сарын 29-нөөс хэрэгжиж эхэлсэн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж