Өмнөд Курилийн орчимд далайн байцаа цуглуулна

Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Курилийн орчимд далайн байцаа цуглуулна

 

Японы загас агнуурын 240 хөлөг онгоц Курилийн арлуудын өмнөд хэсгийн усанд цугларан далайн байцаа цуглуулах ажилд гарахад бэлэн болсон тухай ТАСС мэдээллээ.

 

Оросын засаг захиргааны зөвшөөрөлтэйгээр эдгээр хөлгүүд есдүгээр сар хүртэл 3,6 мянган тонн хүнсний далайн ургамал цуглуулах ажээ.

 

Японы загасчид Оросын далайн нутаг дэвсгэрт агнуурын ажил хийснийхээ төлөө 87,8 сая иен буюу 708 мянган ам.долларын нөхвөрийг төлөх юм байна.  

 

Далайн ангуурын ажил эхлэх нь япончуудын хувьд баяр болдог учир энэ өдөр дуут дохио өгөн ёслолын буудлага хийдэг гэнэ.

 

Өмнөд Курилийн асуудлын сэдэв нь Орос, Японы хоорондын яриа хэлэлцээрийг явуулахад саад болж байна хэмээн өмнө нь Оросын Төрийн думын спикер Нарышкин мэдэгдсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж