Цэцийн дээр хөх тэнгэр л байгаа юу, эсвэл дотоожтой улстөрчид үү? | News.MN

Цэцийн дээр хөх тэнгэр л байгаа юу, эсвэл дотоожтой улстөрчид үү?

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Цэцийн дээр хөх тэнгэр л байгаа юу, эсвэл дотоожтой улстөрчид үү?

Цэцийн дээр хөх тэнгэр л байгаа юу, эсвэл дотоожтой улстөрчид үү?

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын дотоожны хэрэг Монголын төрийн дээд инститүцүүдийн чансааг сорих хэрэг болон хувирч байна. Жирийн нэгэн дотоожны хэрэг ийнхүү өндөр авна гэхээр бахархмаар ч юм шиг, бачимдмаар ч юм шиг. Асуудлын учиг энэхүү дотоож нь жирийн иргэний биш Монгол төрийн эрх барих дээд байгууллдага болох УИХ-ын эрхэм гишүүнийх гэдэгт байгаа юм.

Жирийн иргэний дотоожийн хэрэг байсан бол хэрэг бүртгэгдсэн даруйд тэр дороо төд удалгүй шийдэгдээд зохих ёсны ялаа хүртчих байлаа. Харин энэ удаагийн дотоожийн эзэн нь эрхэм гишүүн дундаа эрх баригч МАН-ын олонхийн гишүүнийх учраас улс төрийн тоглоомын гол хөзөр болтлоо үнэд ороод байна.

Уг нь бузар хэрэгт нэр нь холбогдсон гишүүн Д.Гантулга 2018 оны зургадугаар сард гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өгөөд, тэр хүсэлтийг УИХ зөвшөөрөөд, түүний сонгогдон гарсан Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт хуулийн дагуу нөхөн сонгууль явуулах шийдвэрийг гаргасан ч парламентын энэ шийдвэр Үндсэн хуулийн Цэцийн босгыг давж чадаагүй. УИХ нөхөн сонгуулийн товыг дахин зарласан нь ирэх зургадугаар сарын 30 юм. Гэвч нөхөн сонгууль болох эсэхийг Цэц өнөөдөр /2019.05.27/ мөн хоёронтоо хэлэлцэх болоод байна.

Судлаач гэж олонд танигдсан Д.Ганхуяг нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. “УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2018 оны зургадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын даргад хандаж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байдаг. Тэрбээр хүсэлтдээ "Д.Гантулга, би УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээжээ. УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 нь буюу 75.0 хувь нь Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжиж, улмаар УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоолыг батлан гаргасан байна. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүний эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж, гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг тодорхой хуульчилсан байна. Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг боловч, тэрбээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор эцэслэн шийдэгдээгүй тул энэ үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүй. Хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад гишүүнийг ажлаас чөлөөлсөн нь парламент ёсны дархлааг үгүй хийж байна. УИХ-аас Үндсэн хуулийн хууль дээдлэх ёсны зарчмыг баримтлалгүй, хуульд үндэслээгүй 49 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байна” гэсэн Д.Ганхуягийн гомдлыг Цэц авч хэлэлцэхээр болсон.

Судлаач Д.Ганхуягийн гомдлоос илүүтэй Цэц ийнхүү энэ гомдлыг үндэслэлтэй гэж үзэн “хэрэг үүсгэсэн” нь хачирхалтай байгаа юм.

Үндсэн хуулийн Цэц 2018 оны наймдугаар сарын 22-ны Дунд суудлын хуралдаанаараа Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Хэнтий аймгийн иргэн С.Мөнхцэцэг нарын ирүүлсэн “УИХ зургадугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулсан” хэмээн гомдлыг хянан хэлэлцээд “Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн Цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэх нь зүйтэй” хэмээн шийдвэр гаргаснаар нөхөн сонгууль явагдаагүй.

Харин өнөөдрийн хуралдаанаар нөхөн сонгуулийг мөн түлгэлзүүлсэн шийдвэр гаргавал Хэнтий аймгийн 42 дугаар тойрог 2020 оны ээлжит сонгууль явагдтал төрд төлөөлөлгүй байх сонин тохиолдол бий болох юм.

Ингэх магадлал өндөр. Учир нь, 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН, МАХН нэр дэвшигчдээ өнгөрсөн Баасан гаригт зарлалаа. Хэнтий аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг АН нэр дэвшүүлсэн бол МАХН ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэр дэвшүүлж байгаагаа зарлалаа. Харин эрх баригч МАН маргааш тодруулахаар төлөвлөсөн нь тэртээ тэргүй Цэц нөхөн сонгуулийг хоёр дахиа түдгэлзүүлнэ гэсэн тооцоотой гэсэн таамгыг хийхэд хүргэж байна.

МАН-аас Хэнтийн нөхөн сонгуульд намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэвшинэ гэсэн таамаг ил далд явсаар байгаа. Тавдугаар сарын эхээр Ерөнхий сайд нөхөн сонгууль явагдах сумуудад очиж ажиллангаа, төсвийн мөнгийг гамгүй амалчихаад ирсэн. Гэсэн ч Ерөнхий сайд, бас намын дарга нь ялагдчихвал 2020 оны сонгуульд МАН ёроолдоо хэдхэн хатсан аргалтай яажгий араг тэврээд хоцорсонтой адил болно. Тэгээд ч үхсэн буурын толгойноос амьд өт айна гэдэг үгтэй. Намбарын Энхбаярын сүр хүчийг байлдаж тоглох дуртай хүүхэд шиг Ухнаагийн Хүрэсүхийнхтэй зүйрлэшгүй.

Нөгөө талаар Цэц эрх баригч хүчинд үйлчлээд гэх үү, эсвэл арай зөөлнөөр хэлбэл эрх баригч хүчний хүчинд автдаг болоод удаж байгааг улс төрийн хүрээллийнхэн бүгд мэдэж байгаа. Цэцийн дээр хөх тэнгэр биш ордны хуйвалдааны дотоожтой хор найруулагчид зайдалдаг болсон.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-27 202.55.188.40

emegtai bandaas uu eregtai bandaash uu

Avatar

зочин 2019-05-27 49.0.212.145

цэцийн дээр МАН-ын бандааш лээвчигнүүд л байгаа

Avatar

Зочин 2019-05-27 66.181.160.52

Цэцийн дээр хөх тэнгэр биш, Үндсэн хууль байдаг юм!!! "Хөх тэнгэр" гэдэг бол уран сайхны халил юм шдээ!

Avatar

зочин 2019-05-27 202.9.42.120

аягүй бол сахал эрдэнэбилэг байгаа

Avatar

Зочин 2019-05-27 182.160.2.7

bandaash baigaa bailguidee mongold h** tenger baihaa boliod udaj baina

Avatar

ZOCHIN 2019-05-27 103.57.94.85

GANTULGAD HUULI VILCHLEXGVIEE

Avatar

ZOCHIN 2019-05-27 103.57.94.85

hvchindegch nart huuli yalgaatai handdaguu GANTULGAD bol bvr vilchlexgvi

Avatar

Зоч 2019-05-27 66.181.160.39

Цэцийн дээр Ц.Нямдорж байдаг байхаа

Avatar

ЧБ 2019-05-27 103.212.117.23

БАЛАЙ БАЛИАР ЗАВААН ҮРИЙН ШИНГЭНЭЭ ЦУЙВУУЛСАН… ЭР ЭМИЙН ШИНГЭН НААЛДСАН БАНДААШТАЙГАА ДАЛД АОРМООР ЮМ ЭНЭ МАНЫНХАН

Avatar

Zochin 2019-05-27 175.223.3.148

Ene neg erguu bandaash chinb bas dahij songuulid devshuh geed bgaam uu tuvug tsaashaa hen enig gargah yum harin ch Dashzeveg guai shig 9jil avaagvi dee bayrlaad yvj baival taarna .oroldson nb 9jil avj bhad uglasan nb yahaad ingeed narand chuluutei yvj bgaam narsand nb yvuulaach naad balaigaa hugeegvi yum bol huchindsen geed baigaatai nb tsenzurgvi survaljlagad hamtdaa orvol taarna

Avatar

Сонгууль цаашаа 2019-05-27 103.26.195.15

Одоо сонгууль хийх хайран мөнгө ??

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-05-27 174.50.62.78

Сонгууль болохгүй.

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-05-27 174.50.62.78

Би ЖОНХУУ, ТАРВАГА агаа хоёртой уулзаад хор найруулсан. Сонгууль болохгүй. Би яаж нэр дэвших вэ дээ. Хүчингийн хэргээр огцорсон нутгийн дүүгийн тойрогт очоод шууд л ялагдана. Ирэх он болтол тархины тураалт та нарыг халамжаар би угжина. Сонгуульд манай намыг сонгоорой. ОУВС-н сангийн хөтөлбөр зогсож Японы засгийн газар төсдийн алдагдлыг хаах хөнгөлөлттэй зээлээ зогсоосон. Тэр хамаагүй. Байгалийн барагдах баялгаа цөлмөж байж олсон хэдэн доллараа хэдүүлээ эвтэй хувааж авна шүү. .

Avatar

Анхаар 2019-05-27 122.201.24.210

Ѳѳ за за бүүр амар ай….цэцийн гадаа жагсаал хүртэл хийгээд ай..ҮНДСЭН ХУУЛЬ БҮХ ХУУЛИЙН СУУРЬ БАЙНА- ХЭН Ч ҮЛ ХАЛДАЖ БОЛНО гэдгийг умартсан бѳлгѳѳ. Хаана жагсаж болно? болохгүй? – ээ ойлгодоггүй ээ

Avatar

кккк 2019-05-27 202.21.99.42

Зүгээр л шоох ёсны байгууллага завхаралтай байсан гээд байдаг ч одоо бол бүр илүү нэг талын эрх барьж ажиллаж байгаа бишүү. Гантулга үндэслэлгүй гишүүнээс больсон гэвэл энэ улсад хууль жинхэнэ утгаараа хэрэгжихээ больсон Хүкийн нэр нэр түүнээс дор унах байхдаа

Avatar

1 2019-05-27 202.5.202.130

Үхсэн буурын толгойноос амьд АТ айна

Avatar

Зочин 2019-05-27 202.131.227.178

баастай, сунтай бандааш л байгаа. үнэр танар нь дийлдэхгүй үнэртээд хүн амьтанд нууцаа алдах гээд сандарч байгаа юм байна

Avatar

Зочин 2019-05-27 202.131.245.243

Цэцийн дээр танай Цай овогт элбэг шуналтай тарвага Ми овогт уяачаар хоол зөөлгөөд халуун ханзан дээр оцгоноод хэвтэж байгаа, тарваганы бөгсний чилээг гаргагч янxaн Д. Нарантуяа гуай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж