Улаанбаатар 23 градус дулаан байна | News.MN

Улаанбаатар 23 градус дулаан байна

Улаанбаатар 23 градус дулаан байна

Улаанбаатар 23 градус дулаан байна

Малчид, иргэдэд зоиулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарах боловч, маргааш баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр /2019.05.29/ ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна.

2019 оны тавдугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-3 градус хүйтэн, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө дулаарч 22-24 градус дулаан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж