УИХ дахь МАН-ын гишүүд 32, 33-аараа хуваагдаж, бүлэг дотроо албан бусаар хоёр хуваагдаад удаж буй. Энэ хуваагдлаас хойш 33, 32 гэсэн тоо өөрчлөгдөж, нааш, цааш хөдөлгөөн хийсээр энэ тооны харьцаа харьцангуй их, бага буюу 37/26 болсон. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаас хойш МАН эвлэрэх нь юу л бол гэсэн таамаг улс төрийн хүрээнд байсан юм.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын бүлгийн гишүүд, намын удирдлагуудтайгаа зугаалцгаажээ.
Гэхдээ ихэнх гишүүд гадаад, дотоодод томилолттой байсан, зарим гишүүд нь даваа гаригт болох ОУПХ-ны уулзалтад бэлтгэсэн гээд 30 орчим гишүүн зугаалганд оролцсон байна. Энэхүү уулзалтыг Батлан хамгаалах яамны харьяа Бага баян амралтад зохион байгуулсан бөгөөд нилээд нууцлалтайгаар амарцгааж, чөлөөт уулзалт хийсэн байна.
Уулзалтад МАН-ыг 27-ын талаас 10 орчим хүн ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Н.Амарзаяа, Д.Оюунхорол тэргүүтэй хүмүүс иржээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд улс төр ярихаас илүү чөлөөт уулзалт хийж, спорт тэмцээн уралдаан зохион байгуулж, сэтгэлийн үгээ хэлцгээж, дотно уулзалт хийсэн сурагтай. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны УИХ-ын сонгуульд аль нэг тал гэж байхгүй, бид нэг нам байж, нэр дэвшүүлэлтээ судалгааны дүнд үндэслэн, сонгоно гэсэн бодолтой байгаагаа дуулгасан бол УИХ-ын дарга асан М.Энхболд “Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг анхаарч, эв түнжинтэй ажиллацгаая” гэж уриалсан намын гишүүдийг илүү дотночлон ярихад хүргэсэн гэнэ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ