Хэнтий аймаг дахь Ардчилсан намын хорооноос 42-р тойргийн нөхөн сонгуульд экс засаг дарга Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх саналаа намын удирдлагад ирүүлжээ. Тиймээс Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2019.05.27/ хуралдаж, аймгийн намын хорооны шийдвэрийг эцэслэх юм байна.
Намын дүрмийн дагуу аймгийн намын хороо нэр дэвшүүлэх саналаа ирүүлсний дагуу, ҮБХ эцэслэж, нэр дэвшигчийг батлах юм. Нөхөн сонгуульд оролцогч намууд тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэх юм.
Сануулахад, МАН-ын Бага хурал маргааш буюу тавдугаар сарын 28-нд болох юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ