Хэнтий аймгийн 42-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөндсөнөөр тус тойрогт зургадугаар сарын 30-нд нөхөн сонгууль зохион байгуулахаар товлоод буй.
Энэ удаагийн нөхөн сонгуульд 11 нам оролцохоо мэдэгдэж, эхнээсээ нэр дэвшигчдээ тодруулаад буй. Тухайлбал, МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг тодруулахаа зарласан бол Ардчилсан намын зүгээс Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх саналтай байгаагаа аймгийн намын хороо нь мэдэгдсэн. Харин аймгийн намын хорооныхоо шийдвэрийг ҮБХ эцэслэх юм. Мөн МАН-ын Бага хурал тавдугаар сарын 28-нд хуралдаж, нэр дэвшигчээ тодруулна. МАН-аас энэ удаагийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр “тохиролцоод” буй. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд хамгийн их хүч хаях, анхаарал татах гурван нам хэн хэнийг нэр дэвшүүлэхээс нөхөн сонгуулийн ерөнхий хана гарах боломжтой.
Хэдийгээр намууд нөхөн сонгууль болно хэмээн нэр дэвшигчдээ тодруулж, хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр зорьж буй ч Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан нөхөн сонгууль болох эсэхийг өнөөдөр хэлэлцэн шийднэ. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын 2018 оны зурдугаар сарын 14-ний өдрийн “ Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлснийг өнөөдөр /2019.05.27/ Цэцийн дунд суудлаар хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл,
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэцийн дунд суудлаас гаргасан тохиолдолд энэ удаагийн нөхөн сонгуульд дахин хойшилж магадгүй юм.
Учир нь 2018 оны долдугаар сард УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдсөний дараа аравдугаар сарын 30-нд нөхөн сонгууль зохион байгуулах тогтоолыг УИХ баталж, аравдугаар сард зохион байгуулахаар болсон ч мөн л иргэн Цэцэд гомдол гаргаснаар нөхөн сонгууль хойшилж байсан юм. Бүтэн нэг жил чимээгүй байсан иргэд гэнэтхэн нөхөн сонгууль болохоос сар гаруйхны өмнө Цэцэд гомдол гаргаж, тэрийг нь маш хурдан хүлээн авч, маргаан үүсгээд, өнөөдөр хэлэлцэх гэж байгаа нь өөрөө Хэнтийд нөхөн сонгууль болох уу гэдэг эргэлзээг төрүүлж байгаа юм.
Цэц ямар шийдвэр гаргахаас нөхөн сонгуулийн хувь заяа шийдэгдэх учраас намууд хуулийн хугацаандаа нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлнэ хэмээн мэдэгдээд буй. Харин энэ сонгуульд хамгийн их ач холбогдох өгөх МАН нэр дэвшигчээ тодруулах Бага хурлаа тавдугаар сарын 28-ны 15.00 зарласан нь учиртай ч байж мэдэх. Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд СЕХ бүртгэж, зургадугаар сарын 5-ны өдөр нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдвэрлэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох учиртай. Тиймээс МАН яагаад цагийг нь тулгаж нэр дэвшигчээ тодруулахаар хурлаа зарлав, эсвэл нөхөн сонгууль болохгүйг тэд мэдэж байгаа юу, эсвэл МАН-ынхны ярьж байгаачлан рейтинг өндөртэй, ялалт байгуулах нэр дэвшигч нь тодорхой болчихсон, тохирсон учраас Бага хурлаа тулгаж товлов уу. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр аль хэдийнэ гарчихсан, нөхөн сонгууль болохгүй гэх бор шувуу ч улс төрийн хүрээнд яригдаад эхэлжээ.
Ш.ЧИМЭГ
ИРГЭН 2019-05-27 203.91.115.39
ХҮЧ эрх мэдлээр далайлгаж бүгдийг шийддэг гоё юмаа.арай2 шударгаар нөхөн сонгууль явуулдаг чөлөөт нийгэм хаачиваа
Номин 2019-05-27 192.82.65.76
Хэнтийчүүд хэнийгээ сонгохоо өөрсдөө мэднээ
bataa 2019-05-27 139.5.216.122
hentiigiihen heniig songohooo medneshuu
иргзн 2019-05-27 202.179.27.65
хэрвээ нөхөн Сонгууль явуулахгүй гэвэл ҮХЦ УИХ Эмэгтэйчүүд охид бүсгүйчүүдын Эрх чөлөөнд Халдаж тэднийг Хүчирхийлж болноо гэсэнтэй ялгаагүй Хуулиараа зөвшөөрөх болж таарах гээд байна шүү дээ өнөөдрийн ҮХЦ-ын Дунд суудлын хуралдаанаас гарах шийдвэрийг л харах үлдэж дээ
иргзн 2019-05-27 202.179.27.65
Үнэхээр нөхөн Сонгууль болохгүй бол Ерөнхий сайд Хүрэлсүх НЭнхбаяраас Айсан болж таарлаа Сүүлийн үед Сүржин худалч хулхи Ерөнхий Сайд Иргэд ээ Махаа багасга гэдэг үгнээсээ болж Иргэд олон нийтийн дунд Нэр хүндээ Өөрөө унагачихсан Эрхэм шүү дээ Тэгэхэд Иргэд Хүрэлсүхэд хичнээн Итгэж байлаа даа
Хэнтийн залуу 2019-05-27 202.9.45.235
Энэ Манан дээр нэг Энхбаяр гэдэг нөхөр нэмэгдээд Мангар болоод нэрээ дэвшүүлээд явж өгч байна аа! Хэнтийчүүд бид хэнээ сонгохоо мэднэ ээ!
АН-ын гишүүн 2019-05-27 202.179.31.242
Нөхөн сонгууль болоосой, МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Ж.Оюунбаатар, МАН-аас гавьяат дуучин Эрдэнэбат нарыг өрсөлдүүлчих. Энэ өрсөлдөөнөөс хэн ялахыг ард түмэн сонгог. АН хэрвээ ялагдвал АН-ын гишүүдийн ялалт ирэх гээд байна. Учир нь АН-ын дарга Эрдэнэ ванг унагах сайхан боломж гарах гээд байна. Иймд энэ сонгууль болоосой.
Зочин 2019-05-27 103.229.120.133
ДАРААГИЙН СОНГУУЛЬ ХАЯАНД ИРЧИХЭЭД БАЙХАД НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ХЭРЭГГҮЙ. ЗАРДЛЫН НЭМЭР
зочин 2019-05-27 103.14.38.142
Нөхөн сонгууль хийж хэрэггүйвдараагийн сонгууль болох дөхөж байхад
сонгогч 2019-05-27 202.21.99.42
Хууль шүүх хяналтыг гартаа атгаад хөдөлгөхгүй байна даа. Нөгөө сошиалаар явагдаад байгаа шүүхийн элдэв асуудал шал худлаа. Хүк гартаа атгаад өөрөө гарах тохирамжтой үед л сонгууль болно
erh chuluu. 2019-05-27 202.9.44.154
huuk aij bna.
Зочин 2019-05-27 202.9.45.76
Хэнтийд нөхөн сонгууль битгий болоосой 20 оны сонгууль хуртэл жилийн хугацаа үлдлээ ! Нөгөөтэйгүүр хайран төсвийн 600 сая төгрөг,ингэж салхинд хийсгэж байснаас өөр тустай зүйлд зарцуулах хэрэгтэй !