Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг – #EUdayMongolia" болж байна. Орой 18.00 цаг хүртэл үргэлжлэх тус өдөрлөгөөр иргэд Европын Холбооны гишүүн орнуудаар аялах, Шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.
Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд анх удаа зохиогдож буй нь энэ юм. Мөн тус өдөрлөгийн үеэр Европын орнуудын үндэсний хоолоор хүрэлцэн ирсэн зочдыг дайлж, урлагийн тоглолт зэрэг арга арга хэмжээг зохион байгуулж байна
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ