Үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнд амжиж зочлоорой

Хуучирсан мэдээ: 2019.05.26-нд нийтлэгдсэн

Үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнд амжиж зочлоорой

Үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнд амжиж зочлоорой

“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр /2019.05.26/ өндөрлөж байна. Энэ сарын 24-нд нээгдсэн тус үзэсгэлэнгээс  иргэд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаарх лекц хэлэлцүүлэг, 21 аймгийн байгалийн цогцолборт газрууд, рашаан сувилал, аяны хэрэгслийн талаарх мэдээллийг авах боломжтой.

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой тав дахь жилдээ зохион байгуулагдсан уг үзэсгэлэнд Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, клубүүд, аян хэрэгслийн дэлгүүрүүд, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлан оролцож байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж