ДЭМБ тоглоомд донтохыг өвчнөөр бүртгэлээ | News.MN

ДЭМБ тоглоомд донтохыг өвчнөөр бүртгэлээ

ДЭМБ тоглоомд донтохыг өвчнөөр бүртгэлээ

ДЭМБ тоглоомд донтохыг өвчнөөр бүртгэлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) хорооноос цахим болон видео тоглоомд донтохыг олон улсын (ICD-11) ангиллын өвчнөөр бүртгэснээ бямба гаригт зарлажээ. Тоглоомд донтох үзэгдэл дэлхий дахинд өсч, олон улсын эмч мэргэжилтнүүдийн санааг зовоох болсон юм. ДЭМБ-аас өвчнөөр бүтгэснээр эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүдэд тоглоомд донтолтоос сэргийлэх, эмчлэхэд дэмжлэг болох аж. Тоглоомын донтсоноор тухайн хүн орчноос тусгаарлагдаж, өдөр тутмын амьдралын хэмнэлээ алдах, баяр баясалгүй, бусад зүйлд дур сонирхолгүй болох, өөрийгөө хянах чадвараа алдах, уур уцаартай болох зэрэг олон сөрөг үр дагавартай гэж үзэн өвчнөөр бүртгэжээ.

Өмнөд Солонгосын засгийн газраас ДЭМБ-ын жишгийн дагуу тоглоомд донтох үзэгдлийн эсрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Компьютерын технологи өндөр хөгжиж, ухаалаг утасны хэрэглээ өссөөр байгаа нь Өмнөд Солонгост өсвөр үе, залуус сүүлийн үед тоглоомд донтох нь эрс нэмэгджээ. Тухайлбал, 2010 онд 15 настай хүү тоглоом тоглохоо боль гэж загнуулсныхаа төлөө ээжийнхээ амийг хөнөөж, дараа нь амиа егүүтгэсэн хэрэг гарч байжээ. Мөн тухайн онд Өмнөд Солонгосын шүүхээс тоглоомд донтсоноос хүүхдээ өлсгөж алсан гэр бүлийн хосыг хоёр жил шоронд хорих ялаар шийтгэсэн аж. Тэд виртуаль орчинд хүүхэд өсгөх тоглоомд донтож, төрсөн үрээ умартсан байжээ.

Эх сурвалж: Yonhap

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-05-26 43.228.129.250

Turiinhnii eeljit tulburtei dairaltaa hiij bh shig bna. 21r zuun, suurin gazriin devshil hugjiliig yaj horih ve dee. Buh yum tsahimtai holbogdoj baina. zohistoi heregleeg uuriiguu hyanaj chadahgui nasand hureegui huuhdedee avch boloh yum. Solongosiin jishigeer utsaa burtguulj toglodog bolgood hariltsaa holboonii tuvuusuu zohitsuulahad bolno.

Avatar

zochin 2019-05-26 49.0.212.145

Өдөр шөнөгүй фейсбүүк ухаж утсаа маажиж, хэрэгтэй хэрэггүй юм хэмжээ хязгааргүй ушниж эрээчиж суудаг өвчнийг одоо яана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж