Дулааны шугам татах зам засварын ажлын хүрээнд нийслэлийн зарим хэсгийн авто замыг хэсэгчлэн хааж буй. Энэ амралтын өдрүүдэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо, Их тойруу буюу Дарь-Эхийн уулзвараас Сансарын колонк /эвтэй 4 амьтны хөшөө /хүртэлх 0.4 км авто замыг түр хааж “Гом Илч” ХХК нь дулааны шугам татах ажлыг эхлүүлжээ.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэдээлснээр дулааны шугам татах ажлыг 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд 00:00-07:00 цагийн хооронд замын ачаалал бага шөнийн цагаар хийж гүйцэтгэж байгаа юм байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2019-05-26 66.181.186.55
1r horoololiin ar ruu hezee tatah ve? Uchral gishuun untsaar huraldaa ch irdeggui toirogtoo yu ch hiilgedeggui ene huniig Songinohairhaniihan dahij bitgii garga. Amidral medeh uchir medeh hun dotroosoo olj tavibal iluu heregtei shuu!
Нисгэгч 2019-05-26 202.179.8.210
За даа Улаанбаатар хот жил болгон урьд жилийн хийсэн ажлыг ухсаар байгаад ер хөгжил гэж яриад хэрэггүй байхаа иймэрхүү байдлаар ойрын 50 жилдээ ухаж төгдсөөр байгаад хот гэхэд их л хэцүү байшингуудын цуглуулага болох юм шиг байна.