Дулааны шугам татах зам засварын ажлын хүрээнд нийслэлийн зарим хэсгийн авто замыг хэсэгчлэн хааж буй. Энэ амралтын өдрүүдэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо, Их тойруу буюу Дарь-Эхийн уулзвараас Сансарын колонк /эвтэй 4 амьтны хөшөө /хүртэлх 0.4 км авто замыг түр хааж “Гом Илч” ХХК нь дулааны шугам татах ажлыг эхлүүлжээ.
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэдээлснээр дулааны шугам татах ажлыг 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд 00:00-07:00 цагийн хооронд замын ачаалал бага шөнийн цагаар хийж гүйцэтгэж байгаа юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ