Трампын захиргаа онц байдал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.05.26-нд нийтлэгдсэн

Трампын захиргаа онц байдал зарлалаа

Трампын захиргаа онц байдал зарлалаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа бямба гаригт Ойрхи-Дорнодын зэвсгийн наймаатай холбогдуулан онц байдал зарлалаа. Дональд Трамп өнгөрсөн Баасан гаригт /2019.05.24/ Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудад нийт 8,1 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх 22 гэрээг баталжээ. АНУ нь гадаад улсуудад зэвсэг нийлүүлэхдээ гэрээг конгрессоор хэлэлцэж, хянуулдаг уламжлалтай. Тиймээс  Дональд Трампын захиргаа Конгрессыг шахамдуулж, зэвсгийн наймааг хурдасгахын тулд онц байдал зарлажээ. АНУ-ын Конгресс Ираны асуудлыг онц байдал зарлах түвшинд хүрээгүй гэж үзэж буй.

Үүний зэрэгцээ АНУ-ын конгресст Саудын Араб тэргүүтэй орнуудын Йеменд хийж буй дайнд үзүүлдэг дэмжлэгийг зогсоох хууль санаачилсан боловч Дональд Трамп хориг тавьсан юм. НҮБ энэхүү дайныг дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн гамшиг гэж нэрлээд байна. Харин Дональд Трампын засаг захиргаа Саудын Арабтай тулалдаж байгаа Йемений Хути босогчдыг Ираны холбоотнууд гэж үздэг учир тэдний эсрэг дайнд дэмжлэг үзүүлсээр байгаа билээ.

Эх сурвалж: СNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж