Олон жил завсарласан дугуйн уралдаан болж, шилдгээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2019.05.26-нд нийтлэгдсэн

Олон жил завсарласан дугуйн уралдаан болж, шилдгээ тодруулав

Олон жил завсарласан дугуйн уралдаан болж, шилдгээ тодруулав

Олон жил завсарласан дугуйн уралдаан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болж өндөрлөлөө. Уралдааныг “Барселон олимпын зөвлөл”-ийн дарга, дугуйн спортын мастер Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж, 16 хүртэлх нас, 17-18 насны нийт 90 гаруй өсвөрийн дугуйтай тамирчин оролцож аваргаа тодруулжээ. Ингээд 16 хүртэлх насны эрэгтэй тэргүүн байрт О.Мөнх-Од, эмэгтэйчүүдээс О.Халиун, 17-18 насны эрэгтэйчүүдэд Г.Амартүвшин, эмэгтэйчүүдээс н.Лхамцэрмаа нар шалгарсан байна.

Тэмцээний шилдгүүд ирэх есдүгээр сард зохиогдох Монголын спортын VI их наадмын дугуйн спортын төрөлд оролцох юм. Энэхүү уралдааныг  тус наадамд оролцох тамирчдыг сонгох зорилготой зохион байгуулдаг билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж