Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг шинэчилж, дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил үргэлжилж байна. Зам засварын ажлыг төлөвлөсөн графикийн дагуу гүйцэтгэж буйг албаны хүмүүс Хотын захирагчид танилцуулав. Энэ сарын 24-нд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Налайх-Чойрын уулзвар хүртэлх зам засварын ажилтай танилцсан билээ. Энэ үеэр Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын ажлыг гүйцэтгэж байгаа үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудад авто замыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд цаашид хоёр ээлжээр ажиллах, орон нутгийн эрхэлсэн ажилгүй иргэдийг замын ажилд оролцуулахыг үүрэг болгов.
Өнөөдрийн байдлаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх зам засварын ажлын хүрээнд замын үерийн ус зайлуулах хоолойн ажлын явц болон далангийн хийцүүдийг шинээр гүйцэтгэжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ