Нью-Йоркоос Лондон руу 90 минут ниснэ | News.MN

Нью-Йоркоос Лондон руу 90 минут ниснэ

Нью-Йоркоос Лондон руу 90 минут ниснэ

Нью-Йоркоос Лондон руу 90 минут ниснэ

АНУ-ын старт-ап компани Нью-Йорк хотоос Английн Лондон хот руу ердөө 90 минут эсвэл түүнээс бага хугацаанд нисч очих боломжтой хурдан нисэх онгоц хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулжээ. Одоогийн байдлаар Нью-Йорк хотоос Лондон руу долоо цаг гарангын хугацаанд нисч очиж байна. Компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр өндөр хурдны нисэх онгоцоор Нью-Йоркоос Лондон хотын хооронд нисэхэд нэг талын тасалбар 3000 ам.долларын өртөгтэй байх гэнэ.

Атланта хотод төвтэй “Hermeus Corporation” гэх агаар, сансрын тээврийн компани танилцуулснаар төсөл амжилттай хэрэгжвэл Атлантын далай  дамнасан нисэх онгоцны тээвэрт хувьсгал болох юм. Өндөр хурдны нисэх онгоц нь цагт 3300 милл хурдлах хүчин чадалтай байх аж.

Сансрын аяллын  “SpaceX” пуужингийн компанийн хуучин ажилчид нэгдэн “Hermeus Corporation” компанийг үүсгэн байгуулжээ. Мөн АНУ-ын нисэх хүчний шинэ загварын “Икс-нисэх онгоц”  төслийн хөгжүүлэлт дээр ажилласан хүмүүс тус компанид нэгджээ.

Өмнө нь өнгөрсөн 2018 оны зургадугаар сард “Boeing” компани өндөр хурдны зорчигч тээврийн нисэх онгоц үйлдвэрлэх төлөвлөгөөг танилцуулж байв.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2019-05-26 64.119.23.104

Ene door neg umhii orosiin buunii nohoi manai mongoliig baahan doromjlohiig oroldoj kkk. Daanch yum oilgodoggui ork bololtoi. Mongol bol uuriin hemjeendee bol bolood l bgaa uls, mongoliig oros hiatad ameriktai haritsuulahgui shde. Harin ameriktai arsaldahiig orolddog umhii orosiig ameriktai ni haritsuulah geheer mongoltoigoo taarsan yum baihiin kk.

Avatar

Ovgon 2019-05-26 66.181.191.165

aguu amerik ch tasarhai yum aaa. Getel orosiin tupoleviin zohion buteeh tovchoo tatan buugdsan suulchiin tu-134 ni suulchiin nislegee hiigeed orosiin brend duussan daa hoorhii kkk.

Avatar

Зочин 2019-05-26 58.230.1.35

Харин Монголын хувьд бөөн юм болж байж, арай чүү юм гэж хадаасаа өөрсдөө үйлдвэрлэдэг болсон гэл үү юу гэлээ. Аа бас Монголчуудын 100 хувь өөрийн хүчээр үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүн нь зөвхөн оймс, эсгий таавчиг гэх мэт зүйлс л дээ хахахахаха. Монголын үе үеийн төр засаг нь үндэсний үйлдвэрлэлээ устгах бодлого баримталж ирсэн болохоор арга ч үгүй биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж