Нью-Йоркоос Лондон руу 90 минут ниснэ

Хуучирсан мэдээ: 2019.05.26-нд нийтлэгдсэн

Нью-Йоркоос Лондон руу 90 минут ниснэ

Нью-Йоркоос Лондон руу 90 минут ниснэ

АНУ-ын старт-ап компани Нью-Йорк хотоос Английн Лондон хот руу ердөө 90 минут эсвэл түүнээс бага хугацаанд нисч очих боломжтой хурдан нисэх онгоц хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулжээ. Одоогийн байдлаар Нью-Йорк хотоос Лондон руу долоо цаг гарангын хугацаанд нисч очиж байна. Компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр өндөр хурдны нисэх онгоцоор Нью-Йоркоос Лондон хотын хооронд нисэхэд нэг талын тасалбар 3000 ам.долларын өртөгтэй байх гэнэ.

Атланта хотод төвтэй “Hermeus Corporation” гэх агаар, сансрын тээврийн компани танилцуулснаар төсөл амжилттай хэрэгжвэл Атлантын далай  дамнасан нисэх онгоцны тээвэрт хувьсгал болох юм. Өндөр хурдны нисэх онгоц нь цагт 3300 милл хурдлах хүчин чадалтай байх аж.

Сансрын аяллын  “SpaceX” пуужингийн компанийн хуучин ажилчид нэгдэн “Hermeus Corporation” компанийг үүсгэн байгуулжээ. Мөн АНУ-ын нисэх хүчний шинэ загварын “Икс-нисэх онгоц”  төслийн хөгжүүлэлт дээр ажилласан хүмүүс тус компанид нэгджээ.

Өмнө нь өнгөрсөн 2018 оны зургадугаар сард “Boeing” компани өндөр хурдны зорчигч тээврийн нисэх онгоц үйлдвэрлэх төлөвлөгөөг танилцуулж байв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж