Хүүхдийн баярын ууттай бэлгэнд ааруул, ном санал болголоо | News.MN

Хүүхдийн баярын ууттай бэлгэнд ааруул, ном санал болголоо

Хүүхдийн баярын ууттай бэлгэнд ааруул, ном санал болголоо

Хүүхдийн баярын ууттай бэлгэнд ааруул, ном санал болголоо

Хүүхдийн баярыг чихэр жимсгүйгээр төсөөлөхийн аргагүй ч эрүүл мэндэд нь хор нөлөөгүй бэлэг сонгохыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна. Тус төвөөс эцэг эхчүүд хүүхдэдээ өгөх ууттай бэлгийг лаазтай ундаа, жүүс, чихрээр дүүргэхээс илүү үлгэрийн ном, оюуныг хөгжүүлэх тоглоом, цагаан идээ ааруул хийхийг санал болгожээ. Ууттай бэлгийн үнэ ханшийн тухайд,  хамгийн хямд нь 2400 төгрөгөөс эхэлж байгаа бол  үнэтэй нь 24.800 төгрөгийн ханштай байгаа юм. Дундаж үнэтэй нь 5400-16.800 төгрөгийн үнэтэй худалдаалж буй.

Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар шинэ жил, хүүхдийн  баяраар олонх нь хүүхдэд өгөх бэлгээр амттан сонгодог бөгөөд тухайн бэлгэд ойролцоогоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүн агуулагддаг байна. Ийм бэлгэнд ойролцоогоор 300-400 грамм сахар агуулагддаг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар бага насны хүүхэд өдөрт таван грамм, сургуулийн насны хүүхэд 6-8 грамм сахар хэрэглэх нормтой байдаг аж.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-05-26 103.9.90.53

Элсэн чихэр нь дэндсэн хуурай сүүний ааруул дээрдэх юмгүй дээ. Монголын уламжлалт аргаар хийсэн ааруул гарах болоогүй байна. Тэгээд ч ноднингийн ааруул хатуу болчихсон дуусан байх. Монголчууд жил өнжсөн ааруул, цагаан идээгаа хоруу чанартай болдог хэмээн дараа жилийн цагаан идээ гарахаас өмнө идэж дуусгадаг учиртай.

Avatar

Аав 2019-05-26 49.0.212.145

Ямар юмны чинь бэлэг сэлт, юм л бол бэлэг сэлт нэхэцгээх юм, жилд яасан олон бэлэг авахуулдын та нар. ( 1.Шинэ жил, 2.Цагаан сар, 3.Мартын-8 /охин хүүхдүүд нь/, 4.Tөрсөн өдөр, 5.Aнги дэвшсэний баяр, 6.Xүүхдийн баяр ). Биднийг хүүхэд байхад социализм байгуулж байгаа нь энэ гээд байгуулсан юмгүй дуусах үед ийм олон байр наадам байгаачгүй, бид ч эцэг эхээ тэгж зовоож шаналгаж байгаагүй, больцгоо та нар!, Наана чинь хоногийн лагадай бантангийн мах ч олдохгүй зовж байна бид.

Avatar

koko 2019-05-26 182.160.32.13

Haha avch uguh chadaltai n avch ugnu shdee chadalgui n avch uguhgui l baihgui yu hen zaaval ug geed albadaad baigaa yum teneg yum yarihiin sots niigmiin uldegdel chin

Avatar

Ээж 2019-05-26 146.198.197.81

Элсэн чихэртэй л бол ааруул ч шvдней дайсан. Хорхой идvvлень.

Avatar

Ээж 2019-05-26 146.198.197.81

Элсэн чихэртэй л бол ааруул ч шvдней дайсан. Хорхой идvvлень.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж