Хүүхдийн баярын ууттай бэлгэнд ааруул, ном санал болголоо

Хуучирсан мэдээ: 2019.05.26-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баярын ууттай бэлгэнд ааруул, ном санал болголоо

Хүүхдийн баярын ууттай бэлгэнд ааруул, ном санал болголоо

Хүүхдийн баярыг чихэр жимсгүйгээр төсөөлөхийн аргагүй ч эрүүл мэндэд нь хор нөлөөгүй бэлэг сонгохыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна. Тус төвөөс эцэг эхчүүд хүүхдэдээ өгөх ууттай бэлгийг лаазтай ундаа, жүүс, чихрээр дүүргэхээс илүү үлгэрийн ном, оюуныг хөгжүүлэх тоглоом, цагаан идээ ааруул хийхийг санал болгожээ. Ууттай бэлгийн үнэ ханшийн тухайд,  хамгийн хямд нь 2400 төгрөгөөс эхэлж байгаа бол  үнэтэй нь 24.800 төгрөгийн ханштай байгаа юм. Дундаж үнэтэй нь 5400-16.800 төгрөгийн үнэтэй худалдаалж буй.

Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар шинэ жил, хүүхдийн  баяраар олонх нь хүүхдэд өгөх бэлгээр амттан сонгодог бөгөөд тухайн бэлгэд ойролцоогоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүн агуулагддаг байна. Ийм бэлгэнд ойролцоогоор 300-400 грамм сахар агуулагддаг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар бага насны хүүхэд өдөрт таван грамм, сургуулийн насны хүүхэд 6-8 грамм сахар хэрэглэх нормтой байдаг аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж