Эверестийн "хилэгнэл" | News.MN

Эверестийн "хилэгнэл"

Эверестийн "хилэгнэл"

Эверестийн "хилэгнэл"

Дэлхийн ноён оргил Эверест уулын оргилд золгүй байдлаар амиа алдсан уулчдын тоо арав даваад байна.  Өчигдөр  /2019.05.25/гэхэд Их Британийн уулчин, 44 настай Робин Хайнес Фишер нь оргилоос уруудан бууж байхдаа нас барсан байна. Түүнчлэн өнгөрч буй долоо хоногт Энэтхэгийн дөрөв, Балба, Австри, АНУ-ын тус бүр нэг иргэн Эверест уулын замд  буух явцдаа түгжрэлд орж нас баржээ.

Балбын албаныхан энэ онд Эверест ууланд авирах зөвшөөрлийг их хэмжээгээр олгосноос уулчдын замд түгжрэл үүссэн байна.  Өөрөөр хэлбэл, Эверестын оргилоос уруудах уулын жимд уулчид түгжрэлд орж, энэ үеэр өндрийн өвчлөлөөс болж ийнхүү 10 гаруй уулчин амиа алдсан харамсалтай мэдээ дэлхийг цочроож байна.

Балбын албаныхан энэ хавар нэг хүний 11 мянган ам.долларын 381 зөвшөөрлийг олгосон аж. Тиймээс  Эверест уулын оргил руу хүрэх, буух замд уулчид түгжирч, Балбын албаныхны хэт мөнгөний төлөөх энэ явдал олон уулчны амийг авахад хүргээд буй. Өөрөөр хэлбэл, хэт их мөнгөний төлөө олон зөвшөөрөл олгосон нь Эверестийг хилэгнүүлсэн бололтой.

Уулчдын амь эрсэдсэн хэрэгт Балбын засгийн газар олон улсаас шүүмжлэлд өртөж байна. Энэ хаврын авиралт эхэлснээс хойш нийтдээ 20 хүн нас барсан нь өнгөрсөн 2018 онд Эверест ууланд нас барсан хүний тоотой тэнцжээ.

Хаврын авиралтын хугацаа гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд үргэлжилдэг боловч энэ онд цаг агаар дулаан, хур тунадасны хэмжээ бага буйгаас авиралтын хугацааг сунгажээ. Өнгөрсөн оны хавар, намрын авиралтаар нийтдээ 807 хүн Эверест ууланд авирчээ.

2015 онд Балба Эверестийн үндсэн баазын ойролцоо хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас 22 хүн уулын цасны нуранганд дарагдаж амь насаа алдсан харамсалтай осол гарч байсан. Энэ осол нь хаврын дунд сард гарсан. Энэ гамшгийн дараа Эверестэд авирах гэж оролдсон анхны хүн 33 настай Японы уулчин Нобуказу Курики байсан юм. Одоогийн байдлаар Эверест оргилд нийт 6958 хүн авирснаас 275 хүн нас барсан байна. Гэсэн хэдий ч Эверест оргилд авирах хүмүүсийн тоо  жил ирэх тусам өсдөг. Өнгөрсөн жилээс энэ жил гэхэд тус оргилд авирах хүсэлт 4 хувиар өсчээ.

Эх сурвалж: ВВС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-26 150.129.140.79

Oxygen Tank аа хөнгөн байлгахын тулд тооцоотой яг тааруулж авж явдаг юм байна лээ. Багаас ирэхээр нь танкаа бага багаар хэрэглэнэ. Зарим хүмүүс энэхүү өөрчлөлтөнд заримдаа биеийн байдлаас болоод дасдаггүй учир цусны даралт багасна, ухаан алдана ингэсэнээр амархан биеийн темпратураа алдаж амиа алддаг.

Avatar

Zochin 2019-05-26 67.22.172.16

Ene medeed Spanish TV geer uzsn. Ondriin ovchloloos bus avch yavsn oxygen ni duussanii ulmaas bolsn hereg gej bsn.

Avatar

Зочин 2019-05-26 66.181.187.171

Hyataduudad unegui bolgochihmoor baina

Avatar

Зочин 2019-05-26 155.4.39.118

uursduu huseed munguu tuluud yavj bgaa biz de yagaad Balbiig buruutgaad bgan

Avatar

Зочин 2019-05-26 122.201.24.39

Хичнээн өөрсдөө хүссэн ч хэт олон хүнд зөвшөөрөл өгж хүний амь эрсдүүлсэн Балба буруутай.

Avatar

Зочин 2019-05-26 66.181.185.96

Амь гасаа золин ууланд авирдаг хүмүүсийг угаасаа огтоос ойлгодоггүй.

Avatar

zochin 2019-05-26 172.58.231.37

hunii aimar mongo olon ih nugel

Avatar

Зочин 2019-05-26 202.55.188.35

Бичиг үсэг сурчихмаар юм

Avatar

Зочин 2019-05-26 202.55.188.42

Балбыг ядуу гээд гоочлоод байдаг мөртлөө мөнгө олохоор нь баяжих гэлээ гээд шүүмжлээд байдаг BBC-гийн эх орон өөрсдөө баяжхын тулд дэлхийн хэдэн зуун сая хүнийг алж, хэдэн зуун жилийн турш дэлхийн хэдэн 10 ард түмэн, улс орныг тонон дээрэмдсэн билээ!

Avatar

UK 2019-05-26 49.0.212.145

танай монголчууд чинь чингисийн үед дэлхийг сөнөөгөө биз дээ, бид чамайг хэзээ алж хядаж дээрэмдчээв пиздаа минь,

Avatar

Зочин 2019-05-26 202.55.188.35

Чингисийн үед сөнөчихсөн дэлхийн хаана нь амьдраад байгаад fucking bitch бэ! Та нарын уриалан гаргасан замаар Монголын эсрэг геноцидийг дэлхий даяар хийсний үр дүнд хэдэн арван сая Монгол ба Монгол гаралтай, Монгол үндэстэй хүн үхэж үрэгдсэн. Хамгийн сүүлд 37 оны Оросын хийсэн аллага ч та нарын уриалан сэдсэн, уруу татсан тэр үзэл сурталаар хийгдсэн. Юу хийснээ мартахгүй байж байгаарай! Та нарын Цагаан арьстан Европчууд үүнийхээ үр төлөөсөнд дэлхийгээс арчигдах цаг нэг ирнээ!

Avatar

Paвcaл 2019-05-26 174.216.14.231

Наадах чинь өөрийгөө цагаан болоосэй гэж мөрөөддөг онигор нүдтэй шар арьст жижигхээн xyжаа байна. Дандаа яс хаяж байдаг юм.

Avatar

Зочин 2019-05-26 202.126.89.155

UK ч гэх шиг тэнэг Mongoloid чинь

Avatar

zochin 2019-05-26 49.0.212.145

Энэ уулын оргил ч одоо манайхны хийморийн овоо шиг "дэлхийн хийморийн овоо" болж дээ, юм хэт туйлширч байгаа нь энэ

Avatar

566 2019-05-26 103.57.95.170

Юу ч хийхгүй 4 гаруй сая ам.доллар. тэгэхэд манайх газраа ухаад хэдэн ихнаядын өрөнд

Avatar

Тийм 2019-05-26 49.0.212.145

Эверест оргил гэдэг бол бас л нэг төрлийн үнэт баялаг шүүдээ

Avatar

Зочин 2019-05-26 150.129.140.79

4 сая доллар манай нэг гишүүний дансанд байдаг мөнгө штээ.

Avatar

Нэш 2019-05-26 202.179.26.60

Үнээ 50000$ болгочих, яджу улсаас очихоо байна

Avatar

Paвcaл 2019-05-26 174.216.24.171

Өвчтэй бие муутай нам дор газрын хүмүүс явалтгүй шүү дээ. Өндөрт гарахаар хүчилтөрөгчийн хэмжээ буурдаг, агаарын даралт буурдаг, хүйтэн салхитай. Хураамж 11000 дээр нь замын зардал энэ тэр гээд хөөрхөн л юм болдог байх даа. Үүгээрээ Хайнань мэт хямдхан газар бол нэг сар хаан шиг байх байлгүй дээ. Тайланд явсан манай нэг найз орой болохоор л 1 долларын хүүхэн дуудаад өдрийн 2-3 солиод байдаг гэсэн. Тайланд яв аа. Харин хулгай битгий хийгээрэй.

Avatar

Paвcaл 2019-05-26 174.216.24.171

Өвчтэй бие муутай нам дор газрын хүмүүс явалтгүй шүү дээ. Өндөрт гарахаар хүчилтөрөгчийн хэмжээ буурдаг, агаарын даралт буурдаг, хүйтэн салхитай. Хураамж 11000 дээр нь замын зардал энэ тэр гээд хөөрхөн л юм болдог байх даа. Үүгээрээ Хайнань мэт хямдхан газар бол нэг сар хаан шиг байх байлгүй дээ. Тайланд явсан манай нэг найз орой болохоор л 1 долларын хүүхэн дуудаад өдрийн 2-3 солиод байдаг гэсэн. Тайланд яв аа. Харин хулгай битгий хийгээрэй.

Avatar

Зочин 2019-05-26 66.181.161.60

Unee nemdeg baigaadaa

Avatar

Зочин 2019-05-26 122.201.31.172

Балба мэт нь аргагүй дээ манайхтай ойролцоо

Avatar

иргэн 2019-05-26 202.179.27.65

одоо яаяа гэхэв дээ Хүний Эрх юм чинь Өөрсөд өө Сайн дураараа Мөнгөө төлж Аврилт хийж Амь насаа алдаад байгаа Улсыг чинь яалтай билээ дээ Ямарч Улс орон Албан байгууллага Пүүс компаниуд Ашигийн төлөө л ажиллана биз дээ Мөнгөө төлсөн Авирагч Өөрийнхөө Аюулгүй байдлыг Өөрөө л хангана шүү дээ

Avatar

зочин 2019-05-26 103.229.120.199

Төр засаг нь,түмэн олон нь албадаж уулруу явуулсан бишдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж