Нийслэлд 40 мянга орчим "халтуурчид" таксинд үйлчилгээ эрхэлж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.26-нд нийтлэгдсэн

Нийслэлд 40 мянга орчим "халтуурчид" таксинд үйлчилгээ эрхэлж байна

Нийслэлд 40 мянга  орчим "халтуурчид" таксинд үйлчилгээ эрхэлж байна

Монгол Улсад такси үйлчилгээний стандартын дагуу 4500-5000 орчим такси зайлшгүй байх шаардлагатай. Гэтэл өдгөө 11 байгууллагын 600 орчим такси албан ёсны зөвшөөрөлтэйгөөр иргэдэд үйлчилж байна. Харин хувиараа такси эрхлэгчид үүнээс тав дахих их буюу 30-40 мянга байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-иас гаргасан судалгаанд дурджээ. Тиймээс хувиараа “халтуур” эрхлэгчдийг технологийн шийдлээр цэгцлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлагатай, боломж нь ч байгаа аж.

Тодруулбал, манайхан UBCab такси дуудлагын аппликэйшн хэрэглээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү апп-ыг өдгөө 40 шахам мянган хүн ашиглаж, 100 гаруй такси үйлчилгээнд нь хамрагдаад байна. Цаашид энэхүү апп-ын тусламжтай хувиараа “халтуур” эрхлэгчид нэгдсэн зохион байгуулалтад орж, иргэдэд найдвартай үйлчилгээг үзүүлж болох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж