Украины хөлөг, далайчдыг суллахыг тушаажээ

Хуучирсан мэдээ: 2019.05.26-нд нийтлэгдсэн

Украины хөлөг, далайчдыг суллахыг тушаажээ

Украины хөлөг, далайчдыг суллахыг тушаажээ

Олон улсын шүүхээс Украины гурван хөлөг онгоц, 24 тэнгисийн цэргийг нэн даруй суллахыг ОХУ-д тушаажээ. Крым хойгийн ойролцоо явж байсан Украины хөлөг онгоцнуудыг ОХУ-ын талаас  өнгөрсөн арваннэгдүгээр сард баривчилсан юм. Украины тэнгисийн цэргүүд баривчлагдсанаасаа хойш Москва хотноо хоригдож буй.

ОХУ-ын албаныхны мэдээлснээр Украины тал тэнгисийн хилийг зөрчсөн гэж мэдэгджээ. Энэ хэрэгт Украины тэнгисийн цэргүүд ОХУ-ын хуулийн дагуу зургаан жил шоронд хорих хүртэл ял сонсох магадлалтай. Крым хойг нь 2014 онд Украинаас салж, ОХУ-ын эзэмшилд шилжин ирсэн билээ. Гэвч Германд төвтэй олон улсын тэнгисийн хуулийн шүүхээс Украины талд шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж