Олон улсын шүүхээс Украины гурван хөлөг онгоц, 24 тэнгисийн цэргийг нэн даруй суллахыг ОХУ-д тушаажээ. Крым хойгийн ойролцоо явж байсан Украины хөлөг онгоцнуудыг ОХУ-ын талаас өнгөрсөн арваннэгдүгээр сард баривчилсан юм. Украины тэнгисийн цэргүүд баривчлагдсанаасаа хойш Москва хотноо хоригдож буй.
ОХУ-ын албаныхны мэдээлснээр Украины тал тэнгисийн хилийг зөрчсөн гэж мэдэгджээ. Энэ хэрэгт Украины тэнгисийн цэргүүд ОХУ-ын хуулийн дагуу зургаан жил шоронд хорих хүртэл ял сонсох магадлалтай. Крым хойг нь 2014 онд Украинаас салж, ОХУ-ын эзэмшилд шилжин ирсэн билээ. Гэвч Германд төвтэй олон улсын тэнгисийн хуулийн шүүхээс Украины талд шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ