Нийслэлийн цагдаагийн газрынхан жилд 450 мянга орчим дуудлага хүлээн авдгийн 65-70 хувийг хотын захын гэр хорооллоос ирүүлдэг байна. Засгийн газраас хэсгийн нэг байцаагч 4000 хүнд үйлчлэх ёстой гэсэн тогтоол гаргасан ч өнөөдрийн байдлаар нэг байцаагч 2-3 дахин олон хүнтэй хороонд ажиллаж байгаа юм. Энэ тухай тус газрын дарга хурандаа Д.Ядамдоржийн хэлснээр иргэдээс ирүүлж буй дуудлага, мэдээлэл бүрт цагдаагийн бие бүрэлдэхүүн хүрч ажиллахыг зорьдог ч техник хэрэгсэл тааруугаас бэрхшээл гардаг гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /НГХУСАЗЗ/-ийн дарга Р.Дагвад уламжилжээ. Иймд цагдаагийн автомашинуудыг нэг тэрбум төгрөгөөр шинэчлэхээр болсон байна. Тодруулбал, энэ онд НГХУСАЗЗ-өөс Нийслэлийн цагдаагийн газрын автомашины парк шинэчлэл хийх юм. Гэвч тус газрын техник хэрэгсэл муудсан тул дахин 20 гаруй машины хэрэгцээ байгаа аж. Мөн баар, цэнгээний газруудын ажлын хуваарьт өөрчлөлт оруулж, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах хэрэгтэй байгааг ч цагдаагийнхан нийслэлийн ИТХ-ын даргад учирласан билээ.
Цагдаагийн автомашиныг нэг тэрбумаар шинэчилнэ
"Болор дуран"-аар шалгав.
Батаа 2019-05-26 202.9.43.28
Одоо гэр хороололд зориулж 570 өвч өгьё шинэ одоо явж байгаа тэрэшгнүүд гялгар машинууд байдаг юм билээ цагдаагийн машин явдал ихтэй болохоор 2 жил яваад хугацаа дуусдаг байхдаа үнэхээр төлөвлөгөө норомоо сайн хийдэг байх даа
Зочин 2019-05-26 43.242.243.228
Хараа хяналтгүй хүүхдэд энэ их хөрөнгийг зориулмаар юм
Зочин 2019-05-26 64.119.22.107
олон жилийн өмнө баахан VW аваад нөгөөх нь тун удалгүй бүгд хашаанд хэвтсэн дээ
Bataa 2019-05-26 202.9.43.28
Dendvv vrelgen boljdee odoo venz 570 yyd avdaa
Зочин 2019-05-26 175.38.64.204
МУУДААД БАЙГАА ЮМ АЛГА ШИГ Л БАЙХЫН
Зочин 2019-05-26 103.26.194.59
Зуны цагт дугуй унаад жийж болно шд. Японд бол цагдаа нар дугуйтай явж л байдаг.