Цагдаагийн автомашиныг нэг тэрбумаар шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.26-нд нийтлэгдсэн

Цагдаагийн автомашиныг нэг тэрбумаар шинэчилнэ

Цагдаагийн автомашиныг нэг тэрбумаар шинэчилнэ

Нийслэлийн цагдаагийн газрынхан жилд 450 мянга орчим дуудлага хүлээн авдгийн 65-70 хувийг хотын захын гэр хорооллоос ирүүлдэг байна. Засгийн газраас хэсгийн нэг байцаагч 4000 хүнд үйлчлэх ёстой гэсэн тогтоол гаргасан ч өнөөдрийн байдлаар нэг байцаагч 2-3 дахин олон хүнтэй хороонд ажиллаж байгаа юм. Энэ тухай тус газрын дарга хурандаа  Д.Ядамдоржийн хэлснээр иргэдээс ирүүлж буй дуудлага, мэдээлэл бүрт цагдаагийн бие бүрэлдэхүүн хүрч ажиллахыг зорьдог ч техник хэрэгсэл тааруугаас бэрхшээл гардаг гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /НГХУСАЗЗ/-ийн дарга Р.Дагвад уламжилжээ. Иймд цагдаагийн автомашинуудыг нэг тэрбум төгрөгөөр шинэчлэхээр болсон байна. Тодруулбал, энэ онд НГХУСАЗЗ-өөс Нийслэлийн цагдаагийн газрын автомашины парк шинэчлэл хийх юм. Гэвч тус газрын техник хэрэгсэл муудсан тул дахин 20 гаруй машины хэрэгцээ байгаа аж. Мөн баар, цэнгээний газруудын ажлын хуваарьт өөрчлөлт оруулж, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах хэрэгтэй байгааг ч цагдаагийнхан нийслэлийн ИТХ-ын даргад учирласан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж