Финланд Оросыг, Канад Чехийг хожиж шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.26-нд нийтлэгдсэн

Финланд Оросыг, Канад Чехийг хожиж шигшээд шалгарлаа

Финланд Оросыг, Канад Чехийг хожиж шигшээд шалгарлаа

Шайбтай хоккейн ДАШТ-ий хагас шигшээ тоглолт болж өндөрлөлөө. Хагас шигшээд Финландын шигшээ баг 1-0 харьцаатай Оросын шигшээ багийг хожиж шигшээд шалгарсан бол Канадууд 5-1 харьцаагаар Чехийг хожиж шигшээд шалгарлаа.

NHL-н супер оддоос бүрдсэн Оросын шигшээ баг энэ жилийн ДАШТ-ий гол фаворитууд байсан бөгөөд тэд хагас шигшээ хүртэл ганц ч хожигдол хүлээлгүй. Гэвч тэднийг залуу, эрч хүчтэй бүрэлдэхүүнтэй хөрш Фин залуус буулгаж авлаа. Тоглолтын цорын ганц гоолын ТХЛ-н Йокерит багийн тоглогч, Финландын шигшээ багийн ахлагч аварга залуу М.Анттила оруулсан юм. Тэгвэл Канадын шигшээ баг Чехийн шигшээ багийг 5-1 харьцаатай буулгаж авахад М.Стоне, Д.Нурсе, П.Дубойс, К.Туррис болон Т.Чабот нар гоол оруулжээ. Ялангуяа NHL-н Вегас Голден Найтс багийн тоглогч М.Стоне 1 гоол, 2 гоолын дамжууалт өгч энэ тоглолтонд гялалзсан байна. Харин Чехийн шигшээ багаас тоглолтын сүүлийн хагас тнэр төрийн 1 гоолыг Т.Зогорна оруулснаар тоглолт өндөрлөжээ.

Өнөө шөнө тэмцээний медалийн төлөөх тоглолтууд явагдана. Эхлээд Орос болон Чехийн шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглох бол тэдний дараа энэ жилийн ДАШТ-ий төлөө Канад болон Финландын шигшээ багууд тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж