“Петровис” -ын Ж.Оюунгэрэл алтан пянзыг 11 саяар авав | News.MN

“Петровис” -ын Ж.Оюунгэрэл алтан пянзыг 11 саяар авав

“Петровис” -ын Ж.Оюунгэрэл алтан пянзыг 11 саяар авав

“Петровис” -ын Ж.Оюунгэрэл алтан пянзыг 11 саяар авав

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын  "Хоёрдугаар симфони” алтан пянзыг “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл 11 сая төгрөгөөр худалдан авчээ. Хөгжимчин ээжийн охин тэрбээр “Шарав” сангаар дамжуулан хийлчид, удирдаачдыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн пянзны борлуулалтын орлогыг хөгжмийн зохиолчийн эмчилгээнд зориулах юм.

Монголчуудын үнэт өвд тооцогдох энэхүү бүтээлийг Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэдэг EMI 1440 төхөөрөмжөөр бүтээж АНУ-д 300 хувь хэвлүүлснийг хэдхэн хоногийн өмнө авчирсан билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын алтан пянзанд "Хоёрдугаар симфони" тэргүүтэй 300 ширхэг хос алтан пянз таван  бүтээлээс бүрдсэн бөгөөд  Монголын радиогийн “Цагаан лавай” студид симфони оркестр, найрал дуучид, Морин хуурын чуулга, Үндэсний урлагийн их театрын найрал зэрэн зэрэг симфонийг дуугаргахад шаардагдах бүхий л уран бүтээлчийг тоглуулан бичүүлжээ.

Б.Шаравын “Хоёрдугаар симфони”-ийг хамгийн анх 1988 оны 5 дугаар сарын 22-ны үдэш Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа Литвийн удирдаач Гинтарас Ринкявичюсын удирдлага дор Литвийн филармонийн симфони найрал хөгжимдөж, Ленинград хотын М.И.Глинкийн нэрэмжит найрал дууны хамтлагийн дуучид дуулан эгшиглүүлж байсан түүхтэй. Зөвлөлт Холбоот Улсын /одоогийн ОХУ/ Ленинград /Санкт-Петербург/ хотноо болсон тус наадамд дэлхийн 62 орны 100 гаруй хөгжмийн зохиолч оролцож байсан юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-05-26 103.57.93.93

Сайхан буянтай үйлс хийсэн Оюунгэрэлд баяр хүргэе. Хавдар ихэсч буй нь хоол ундтай их холбоотой, Агаар орчин, элдэв хэрэгсэл ч мөн чухалдаа. Нийт хүмүүсийн эрүүл амьдрах ухаан хүмүүжил дутаж тэр талын ойлгоцгүй байна шүү. Засагт төр, Боловсролын, ЭМ -н яамд нэгийг бодмоор байна аа.

Avatar

иргэн 2019-05-26 202.131.227.82

нийгмийн ядарч зүдэрч өвдөж шаналж байгаа хэсэгт тусалж байвал зүгээр л байна даа. Монголд мөн ч олон хүүхдүүд хавдар өвчнөөр шаналж байх юм.

Avatar

Иргэн 2019-05-26 66.181.191.149

Жинхэнэ буянтай үйлс хийж дээ. Аугаа Б.Шаравын бүтээл бол Монголын төдийгүй дэлхийн энтэй шүү. Монголчууд Шаравыгаа л бүрэн эдгээмээр байна!

Avatar

Зочин 2019-05-26 202.9.45.76

Иймэрхүү нийгмийн сайн сайханы төлөө гар сунгаж байвал,хөрөнгтөнүүдийг юу гээл гоочлоод байхав дээ ! Ер нь манай санхүүгийн хуримтлал үүсгэсэн хүмүүс нийгмийн сайн сайхны төлөө бага гэлтгүй ийм зүйл олныг хийвэл нийгмийн хандлага ч гэсэн өөрчлөгдөнө шүү дээ !

Avatar

Зочин 2019-05-26 66.181.160.44

тэр хүн юу авах хэнд хамаа байнаа

Avatar

Зочин 2019-05-26 103.26.194.116

Оюунгэрэлд талархал илэрхийлье

Avatar

ZOCHIN 2019-05-26 180.150.80.211

UG N OYUN GEREL BIGDIIG N HUDALDAJ AVAAD SURGUULIUDAD HANDIVLAAD HUUHDUUDED SURGUULIIN ORCHIND N SONSGOSG BOL ALI ALI TALDAA BUYN YMDAA.GEVCH YUG YAJ OILGOH N TER HUNII ASUUDAL YMDAA. YAHAV HOOSNOOS DEER YMAA…

Avatar

Багш 2019-05-26 202.70.41.194

Англи хэл дээрх уран зохиолын номыг уншиж сурах 1 сарын эрчимжүүлсэн вакуум сургалтанд суралцах эрмэлзэл өндөртэй, англи хэлний суурь мэдлэг сайтай 8-12 ангийн монгол, орос сургуулийн хүүхдүүдийг урьж байна. . 7 хоногийн 1-6 өдрүүдэд 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Сургалтын төлбөрт үдийн хоол, ном сурах бичгүүд багтана. Эхний 15 хүүхдүүдийг бүртгэнэ. Сургалт 2019 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 22 ны хооронд явагдана. 99922603

Avatar

Зочин 2019-05-26 202.179.26.109

tus bolj baival boloodoo ,gol n Schrav guia turgen edgerch nutagtaa ireesei bilee. Ta zaaval amidrana chuu.

Avatar

Зоч 2019-05-26 66.181.160.117

Өнөө бензины үнийг нэмэхгүй бол алдагдалтай байна гээд л. Тэгсэн мөртөө оффор гэдэгт өдий төдий данстай эрхэм мөнүү

Avatar

Тийм 2019-05-26 49.0.212.145

Тийм, бензиний үнийг хөөрөгдсөн монополь компаний эзэн, МАН-ын авгай

Avatar

иргэн 2019-05-26 202.179.27.65

үгүй яахав дээ авч л байг л дээ Худлаа Мөнгөө багтааж ядсандаа л тэгж Үнэ хүргэж авч байгаа юм Түүнээс биш Оюунгэрэл авгайгаа Симфони энэ тэр Ойлгодог гэж юу байдаг юм Үхэх дээ ямар аваад явах Хов хоосон л буцна ш дээ түрүүч нь яалаа Хорвоогийн жамаар Хоосон ирээд Багтаж ядсан Хөрөнгө хураагаад цуглуулаад Хов хоосон буцлаа даг

Avatar

Зочин 2019-05-26 64.119.20.62

Яахаараа ийм балай юм бичиж байдаг юм Орлогийг Шарав гуайн эмчилгээнд зориулна гэж байна Бид өөдөө гарсан бизнес нь арай амжилттай яваа нэгэндээ атаархдаг юм уу яадаг юм дандаа ийм балай юм бичиж байх юм Болиоч дээ

Avatar

иргэд 2019-05-26 103.229.120.199

Өргөн олныг өрөвдөх сэтгэлгүй мөлжигчид нэг л өдөр хариу нь ирэнэдээ

Avatar

Тэр байтугай ядарсан 2019-05-26 64.119.16.189

Тэр байтугай ядарсанд нь туслахгүй л дээ. Энүүнд тусалбал их реклам болно гэдгийг мэдэж байгаа л даа, энэ Оюунгэрэл. Монголчууд муухай хүмүүс шүү

Avatar

Irgen 2019-05-26 112.72.12.9

Naizaa hardaj sedeed yahav ee. Tusladag yum bna lee shuu. Onii eheer eleg shiljuuluulsen bi ene huniig tabihgui ene hun namaig tanihgui ch nadad tuslasan bsan. Suuld dansniihuulga haraad medsen shuu.

Avatar

монгол 2019-05-26 122.201.24.99

Оюунгэрэл гуайд баярлалаа. монголын урлагийг дэмжиж байгаад,

Avatar

Zochin 2019-05-26 124.38.135.11

Mongolchuudiin ataa hor shar, hynleg bish zan aranshin hogiin sav havitsaa yavj baigaag ene coment bichsen hymyysees harj baina. Bolovsrol, soel, uhamsaraa geesen menge, alban tushaalaas eer yumgyi bolson baina.

Avatar

иргэн 2019-05-26 66.181.164.98

Ашгүй дээ. Нэг ч гэсэн хүн авч Монголын суут эрхэмд тус болж байгаад нь баяр хүргэе. Бид Б.Шаравтай, Н.Жанцанноровтой, Бавуугийн Лхагвасүрэн агсантай нэгэн үед амьдарч байгаа азтай хүмүүс шүү. Өөр олон биенесмен худалдан авч, Монголын өвийг тээж үлдэнгээ Шаравын эмчилгээний зардалд нэмэр болоосой.

Avatar

Зочин 2019-05-26 66.181.188.172

энэ муу эмгэнийг алчих юмсан Эскобар аа

Avatar

Зочин 2019-05-26 23.129.64.182

г***й ЧИНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж