Германы хөл бөмбөгийн улирал өндөрлөлөө. Одоогоос 7 хоногийн өмнө Германыхаа Бундеслигт түрүүлээд байсан алдарт Бавари Мюнхен клуб урд шөнө цомын АШТ-дээ мөн түрүүлснээр дотоодын 2 том тэмцээнийхээ цомыг хүртэв.
Германы хөлбөмбөгийн цомын АШТ буюу DFB-Pokal тэмцээний шигшээ тоглолт Берлин хотын “Олимпын” цэнгэлдэх хүрээлэнд Бавари Мюнхен болон Лайпциг клубуудын дунд болсон. Тоглолт 3-0 харьцаатай Бавари Мюнхен клубын ялалтаар өндөрлөсөн байна. Польш довтлогч Р.Левандовский дубль хийсэн бол К.Коман нэг гоол орлуулснаар тоглолт өндөрлөжээ.
Энэ тоглолтын онцлох зүйл нь Бавари Мюнхен клубын төдийгүй Европын хөл бөмбөгийн шилдэг хоёр жигүүрийн тоглогч байсан А.Роббен, Ф.Рибери нар карьерынхаа сүүлчийн тоглолтоо хийсэн явдал байсан юм. Тоглолтын 73 дахь минутанд А.Роббен С.Гнабригаар, 87 дахь минутанд Ф.Рибеи К.Команаар сэлгэгдэн талбайд орж ирсэн. Энэ бол тэдний Бавари Мюнхен клубын өмсгөлтэй хийж буй сүүлийн тоглолт байлаа. Франц залуу Ф.Рибери 2007 онд Францын Марсель клубээс Бавари Мюнхен клубт ирж байсан бол Нидерланд залуу А.Роббен 2009 онд Испаний Реал Мадрид клубээс ирж байжээ. Эдгээр залуус карьерынхаа хамгийн оргил үеэ Бавари Мюнхен клубт өнгөрүүлж, олон олон ялалтын цомыг хүртэж байсан тоглогчид юм. Баяртай РОБЕРИ (РОБИ-Роббен, РИ-Рибери)
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ