Цэцийн дээр манасан хууль нь уу, МАН-уу!

Хуучирсан мэдээ: 2019.05.26-нд нийтлэгдсэн

Цэцийн дээр манасан хууль нь уу, МАН-уу!

Цэцийн дээр манасан хууль нь уу, МАН-уу!

Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуульж болох эсэх асуудал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаална. Цэц маргааш буюу тавдугаар сарын 27-нд энэ асуудлаар шийдвэр гаргахаар болсон. Судлаач Д.Ганхуягийн зүгээс гомдол гаргаж,   УИХ-ын гишүүн асан Д.Гантулга "хүндэтгэх шалтгаангүй" УИХ-аас чөлөөлөгдсөн нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж  Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц энэ асуудлаар маргаан үүсгээд байгаа бөгөөд намуудын зүгээс Үндсэн хуулийг цэцийг улстөржихгүй шийдвэр гаргахыг анхааруулаад буй.  Учир нь, өмнө Цэц Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахыг хойшлуулах шийдвэр гаргаж байсан билээ.

Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг ийнхүү цэц хоёр дахь удаагаа хэлэлцэхээр товлоод буй нь энэ.

Ямар ч байсан парламентад суудалтай намууд Хэнтийн нөхөн сонгуульд оролцож, нэр дэвшигчээ зарласан. Харин МАН-ынхан Цэцийн шийдвэрийг хүлээж байгаа бололтой, одоогоор сонгуульд оролцох нэр дэвшигчээ зарлаагүй байгаа юм.

Цэцийн шийдвэр хүчингийн хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр өнгөрсөн 2018 онд хаврын чуулганд чөлөөлөгдөх өргөлөө өгч байсан Д.Гантулгыг парламентад эргэж оруулах уу эсвэл Хэнтийн 42 дугаар тойргийн иргэд 2020 он хүртэл төрд төлөөлөлгүй явах уу, эсвэл тэднийг хэн нэгэн төлөөлөх сонгууль зургадугаар сард болох уу гэдгийг шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж