Долоо хоногийн тойм: Гэнэтийн мэдэгдэл, үнийн өсөлт ба дуулиан | News.MN

Долоо хоногийн тойм: Гэнэтийн мэдэгдэл, үнийн өсөлт ба дуулиан

Долоо хоногийн тойм: Гэнэтийн мэдэгдэл, үнийн өсөлт ба дуулиан

Долоо хоногийн тойм: Гэнэтийн мэдэгдэл, үнийн өсөлт ба дуулиан

Монголын улс төр, нийгэм, эдийн засагт гэнэтийн үйл явдлаар дүүрэн, дуулиан шуугиангүй өдөр цөөхөн болсон. Өнгөрөгч буй долоо хоногт ч үйл явдал, гэнэтийн мэдэгдэл, дуулиан ихтэй байв. УИХ-ын дэд дарга агсан талийгаач Г.Батхүүгийн зуурдаар амиа алдсан явдлын араас намууд болон гишүүд байр суурь, хардлагаа илэрхийлсэн бол нөхөн сонгуульд хүч үзэх нэр дэвшигчдээ намууд зарласан хийгээд Ерөнхийлөгчийн зүгээс “УИХ-ыг тараах” шаардлага, Ж.Батзандангийн чуулганы танхим дахь “гаран, гаран” үг зэрэг нь улс төр сонирхогчид, олон нийтийн анхаарлын төвд байв. Мөн ТЕГ-ын дарга Б.Хурын суллаж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг дахин хорих тухай АТГ, прокуророос хүсэлт гаргасан зэрэг  үйл явдлууд ч ар араасаа өрнөв.  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сэм, сэм өссөн, шатахууны үнэ он гарсаар нийтдээ 300 төгрөгөөр нэмэгдсэн зэргээс шалтгаалж, эрх баригчид багагүй шүүмжлэл хүртээд буй.

ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫГ ТАРААХ ХОЁРАНТАА ШААРДАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч Пүрэв гаригийн /2019.05.23/ чуулганы хуралдаанд оролцохдоо Г.Занданшатарын парламентыг хугацаанаас өмнө тарахыг шаардав. Тэрбээр өмнө нь М.Энхболдыг спикер байхад мөн ийм шаардлага хүргүүлж байсан ч уг саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ УИХ-ын экс дарга албан бичгээр илэрхийлж байсан.

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн ёс зүй, шударга ёсны байдал дээрдээгүйг шаардлагадаа мөн онцлоод Монголын парламентын үйл ажиллагаа улам бүр дордож, иргэд сонгогчдын итгэлийн бүрэн алдахад хүрснийг тодотгож, хугацаанаасаа өмнө улс төрийн эр зориг гарган тарахыг уриаллаа.

Харин үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар  ямар нэгэн хариулт албан ёсоор өгөөгүй ч гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж буйг сануулсан юм. Ерөнхийлөгчийн энэхүү шаардлагын ард Ерөнхийлөгчийн засаглал гэх нөгөө л холын хүсэл, давхар нүүдэл явж буйг ч үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан М.Энхболдын парламентаас хойш улам бүр дордсон гэх муу дүн Төрийн тэргүүнээс авсан Г.Занданшатар спикер ямархуу хариу тайлбар өгөх нь сонирхолтой байна.

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ТОДРОВ

МАН-аас  бусад улс төрийн хүчнүүд нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлав. Харин МАН чимээгүй байгаа нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж байгаа нь илт. Судлаач Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж гишүүн асан Д.Гантулга хүндэтгэх шалтгаангүй чөлөөлөгдсөн гэх гомдол гаргасан.  Намуудын нэр дэвшигчдийг тодруулах хугацаа энэ сарын 28-нд дуусна, хуулийн дагуу.АН-аас Ж.Оюунбаатар, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших бол МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвших болов уу гэсэн хүлээлт байна.

Б.ХУРЦЫГ СУЛЛАЖ, Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ДАХИН ХОРИХ ХҮСЭЛТ ГАРГАВ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг эрүүдэн шүүсэн хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм.  Тэгвэл хоригдох хугацаа өнөөдөр учир үргэлжлүүлэн хорих эсэхийг тавдугаар сарын 23-ны өдөр  шүүх хэлэлцэж,  суллах шийдвэр гаргажээ. Шүүх хуралдаанд прокуророос “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй. Иймээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.

Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар иргэн Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч түүний өмгөөлөгч шүүгчээс нь татгалзсан тул түр хойшилсон.

 Г.БАТХҮҮГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга агсан Гаваагийн Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

Салах ёс гүйцэтгэх ёслолыг Төрийн ёслолын алба зохион байгуулж, талийгаачийн ар гэрийнхэн, ах дүү, хамаатан садан, удирдлага дор нь ажиллаж байсан хүмүүс, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, төр засгийн удирдлагууд, АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид оролцсон юм.

Ж.ЭРХЭС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Гочитский 2019-05-26 202.9.42.203

Эрдэнэ билэгийг ч яахав нахих хүсэлт гаргаж гэж ойж байна. Харин Хурцыг суллачихаад байхад бас сууллуулах хүсэлт тавигдаж байгаа юм уу? Бичиж сур. Бичиг сурахгүй бол одоо цагт эмч нар шиг муухай бичдэг нь ч хүртэл алба залгуулж л байх юм. Эрхэс минь ,чи хүнд гаргагдахаар юм сараачдаг дээрээ зөв бичээд сурчихвал Янз бүрийн юм сонсгоод баймаар хүүхэд юм. Бичиг сур.Бичиг сур. Бичиг сур.Бас дахин бичиг сур.Сур.Сур.Сурч бай л даа .Юу ч сурахгүй л байх юм.Сураач энэ чинь. Балай юм уу?

Юм бичиж сур.Найруулга буруу байна. "Хурцыг эрүүдэн шүүсэн хэрэг " гэж бас гараа юу? Бага цуураарай .Өвгөн би мэдээнээс Хурц , сэжигтнийг эрүүдэн шүүжээ гэж ойлгосон маань буруу юм шив дээ. Хүүхэд минь Зөв л бич.Бичигт муу хүн их муухай юм . Бичиг сур.Үгүй Та нарт маань дарга тэргүүн гэж байна уу? Тэр бас бичиг мэдэхгүй юу?

Avatar

Иргэн 2019-05-26 139.5.216.231

Одоо сонгууль болоход ганц жил үлдэж байхад бас баахан мөнгө үрж, ажил алдуулж, ард түмнийг талцуулж, попорч улс төржих хэрэг огт байхгүй. Өмнөх парламент ч тараавал тараачихаар л гай тарьсан ш дээ. Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж, бас амлалтаасаа ганцыг ч болов хэрэгжүүлмээр байна.

Avatar

Зочин 2019-05-26 78.175.228.162

Тэгвэл Нямдорж, Лүндээжанцан хоёрыг УИХ-аас гаргая л даа, УИх нь байж л байг, энэ хоёр ч үнэхээр хоцрогдсон байна шүү хараад байхад, улс орны хөгжлийн ач холбогдолтой санал дэвшүүлэхгүй, хэн нэгнийг хорих барих тухай л ярьдаг болж…

Avatar

Зочин 2019-05-26 202.126.89.240

УИХ ыг тараахыг ард түмэн дэмжиж байна .Энэ төр эзэнгүй мэт авирлаж ,ёрөнхийлөгчийн ,эрх мэдэлийг үл хүндэтгэж байгаа нь ,улс орон ,уруудаж буйн тэмдэг .Ард түмэн маш хүнд байна .УИХ .МАН юуч хийсэнгүй ,албан тушаал ,хээл харуул ,сандал ширээ ,.татвар ,үний өсөлт ,ядуурал ,болж байгаа юм алга .үг дуугүй тарах хэрэгтэй .

Avatar

Зочин 2019-05-26 103.26.194.116

Чин үнэнг хэлжээ.

Avatar

Багш 2019-05-26 202.70.41.194

Англи хэл дээрх уран зохиолын номыг уншиж сурах 1 сарын эрчимжүүлсэн вакуум сургалтанд суралцах эрмэлзэл өндөртэй, англи хэлний суурь мэдлэг сайтай 8-12 ангийн монгол, орос сургуулийн хүүхдүүдийг урьж байна. . 7 хоногийн 1-6 өдрүүдэд 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Сургалтын төлбөрт үдийн хоол, ном сурах бичгүүд багтана. Эхний 15 хүүхдүүдийг бүртгэнэ. Сургалт 2019 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 22 ны хооронд явагдана. 99922603

Avatar

ТУЛГАСҮХ 2019-05-26 202.179.25.30

УИХ ТАРАХ ЁСТОЙ. ЛҮНДЭЭЖАНЦАН, Ц. НЯМДОРЖ НАР УИХаас ХОЛДОХ ЁСТОЙ. ХАМГИЙН МУУ ҮЛГЭР ҮЗҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮС ШҮҮ. БУСДЫН ТУХАЙД ЯРИАД БАЙХ ЮМГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТЭД ҮЛГЭРГҮЙ ХҮМҮҮСИЙГ ДАГАХ НЬ ЗҮЙ ЁСНЫ ХЭРЭГ.

Avatar

Нэш 2019-05-26 202.179.26.60

Ханиндаа хөтлөлцөөд огцорциич

Avatar

нүд чих 2019-05-26 103.212.117.79

Эрхэсээ ! Өнгөрсөн 7 хоногжингоо ярьсан бичсэн зүйлийг дахин дахин бичээд байх шаардлага байна уу. Өөр амьтан хүн уншихмаар юм бичиж чадахгүй юмдаа. Сэтгүүлч нэртэй бичмэрч гуай нараа.

Avatar

zochin 2019-05-26 122.201.22.94

ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫГ ТАРААХ ХОЁРАНТАА ШААРДАВ ene garchignii nairuulgaa har daa setguulchee. Ta chini setguulch, seheeruulegch hun shuu dee. yuu bicheed bainaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж