Япон бөх Дональд Трампын гараас цом авна | News.MN

Япон бөх Дональд Трампын гараас цом авна

Япон бөх Дональд Трампын гараас цом авна

Япон бөх Дональд Трампын гараас цом авна

Японы нийслэл Токио хотноо болж буй мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө.  Өнөөдрийн /2019.05.25/ барилдаанд такасаго дэвжээний бөх Асанояма өрсөлдөгч бөх озэки Гоэйдог ёрикири мэхээр давснаар 12 даваа 2 унаатай болж Нацү башёд түрүүлэх нь тодорхой боллоо.

Тэмцээнийг манлайлан барилдаж байсан Какүрю М.Ананд өчигдрийн барилдаанд өвдөг шороодсоноор Асаноямад байраа алдсан юм.

Рэйва он тооллын анхны башёд түрүүлэх бөхчүүдийн таамгийг тэргүүлж байсан Их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас башёг өнжсөн бол япончуудын гол найдвар байсан шинэ озэки Такакэйшёо мөн л бэртлийн улмаас тэмцээний дундаас өнжсөн. Такакэйшо башёд дахин орж ирсэн ч өвдөг шороодсоноор таамгаас хасагдсан.

Япон улс шинэ эзэн хаанаа залж, Рэйва он тоолол эхэлсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Рэйва он тооллын анхны башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхон , түрүүлсэн бөхөд тусгай цом гардуулах түүхэн үйл явдал маргааш болно. Тиймээс энэ удаагийн тэмцээн япончуудын хувьд маш их ач холбогдолтой. Ямартай ч  япон бөх Рэйвагийн анхны башёд түрүүлж, Дональд Трампын гараас цом авах нь тодорхой болж байна.

 

Эх сурвалж: www.sumo.or.jp

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-25 103.57.93.206

Энэ залуу хойшид ч олон тvрvvлэхээр бех харагдана лээ!! Зvгээр нэг аз биш ээ!!

Avatar

ЗОЧИН 2019-05-25 202.126.88.43

ЯПОНЧУУД ӨӨРИЙНХӨӨ БӨХИЙН ТҮРҮҮГ АВААЛ БИЗ ! ЯМАР МАНАЙ ЦАГААН САР УЛСЫН БАЯР НААДАМ БИШДЭЭ . ХҮМҮҮСЭЭ СЭТГЭЛЭЭ БАРЬ!! ТАЙВШИР!

Avatar

Зочин 2019-05-25 103.229.120.138

Шүүгчдийн хуйвалдаанаар япон бөх түрүүлсэн нэр зүүж байна ш дээ ?Япончууд шударга гэсэн байна даа ,худал

Avatar

Зочин 2019-05-25 202.9.43.2

Uul gvrj boh davsan …ilt shvvgch demchsen vildel bollooo…..

Avatar

Зочин 2019-05-25 202.9.43.2

Uul gvrj boh davsan …ilt shvvgch demchsen vildel bollooo…..

Avatar

Зочин 2019-05-25 64.119.21.151

Нутгийн бөхөд нь түрүүг нь өгдөг мөн ч их жудаг шүү

Avatar

Зочин 2019-05-25 73.92.12.67

Манай Даваажаргал, Ананд нар сайн байна, соелтой байна. Бусад орны , ялангуяа грузины мундаг бех ч сайн байна. Хоолыг нь идэж байгаа орныхоо шинэ эзэн хаанаа залсан, бас ч угуй АНУ- ийн еронхийлогч оролцож цом гардуулах еслолд нь сумо терхтэй гаднын амьтан эзэн хааны цомыг нь Трампаас аваад байж байх нь эвгуй гэдгийг ухаарж. Эсвэл сумогийн холбооноос эртнээс бэлдэж явуулсан " ажиллагаа " ч байсан байж болно

Avatar

Зочин 2019-05-25 66.181.161.69

Ийм түүхэн үед нь Япончуудыг хүндэтгээд ч болов энэ түрүүг өгөх нь зөв байлаа. шинэ тоолол, эзэн ихааны анхны цом. Трампыг онцлох шаардлагаүйСамурай нарыг хүндэтгэх нь Монгол хүний хүнлэг ёс зүй мөн гэж боддог. Монголчуудыг гадныхан хүндэтгэвэл бид байрлана шүү дээ

Avatar

Хүмүүн 2019-05-25 49.0.212.145

АРГАГҮЙ ШДЭЭ, ТА НАР БОД Л ДОО, ХЭРЭВЗЭЭ МАНАЙ МОНГОЛ НААДАМ БОЛГОНООР НЭГ ХЭСЭГ БҮЛЭГ ОРОСУУД 20 ШАХАМ ЖИЛИЙН ТУРШ ЭЭЛЖЛЭЭД ҮЗҮҮР ТҮРҮҮГ НЬ АВААД, АВАРГА БОЛООД ГАЙХУУЛЦГААГААД ХЭВТВЭЛ МОНГОЛЧУУД ДУРТАЙ Л БАЙХ УУ?

Avatar

Зочин 2019-05-25 121.50.42.78

тэгж чадахгүй л дээ гол нь

Avatar

Зочин 2019-05-25 202.9.45.172

Сумод Монгол бөхчүүдийн үе дуусч байх шиг бн дөө ! Монголчуудын хаанчлалыг сумод таслан зогсоох гэж самурай нар ч ил далд башир аргаар их хичээлээ ! Самурай нарын хичээл зүтгэл биеллээ олж бна.\n Гэвч эрин зууны сумогийн мөнхийн гэж хэлж болохуйц рекордийг Монгол хүн эзэмшиж буй билээ !

Avatar

Зочин 2019-05-25 202.21.107.103

yopon boltson

Avatar

Зочин 2019-05-25 202.9.45.172

Сумод Монгол бөхчүүдийн үе дуусч байх шиг бн дөө ! Монголчуудын хаанчлалыг сумод таслан зогсоох гэж самурай нар ч ил далд башир аргаар их хичээлээ ! Самурай нарын хичээл зүтгэл биеллээ олж бна.\n Гэвч эрин зууны сумогийн мөнхийн гэж хэлж болохуйц рекордийг Монгол хүн эзэмшиж буй билээ !

Avatar

болд 2019-05-25 66.181.160.29

япон бөх түрүүлсэн нь дээр биздээ

Avatar

Зочин 2019-05-25 66.181.161.14

АНУ-н ерөнхийлөгч Япон улсад ирээд, японы үндэсний спортод түрүүлсэн монгол бөхөд шагнал өгнө гэхээр жаахан тиймхэн л юм. Тэр тусмаа шинэ он тоолол нь эхлэж байгаа япончуудын хувьд энэ их чухал. Тийм болохоор япон бөх түрүүлэх нь ч бараг зөв байх. Яг энэ тохиолдолд бол спорт гэхээсээ илүү зан заншил, улс төрийн агуулгатай болоод явчихаж байгаа юм.

Avatar

Зочин 2019-05-25 43.242.243.128

Tegeed l manai hun bertelte barildahgui bolsiishte

Avatar

хэхэ 2019-05-25 139.5.219.11

япончууд улаан цайм луйвардаад л түрүүлчихлээ шүү дээ. ананд аварга буруугүй. точиношинд өчигдөр давааг нь өгчихсөн бол өнөөдөр заавал давах гэж улайрч аваргыг зайлж давахгүй байсан юм.

Avatar

иргэн 2019-05-25 103.212.119.50

Ананд аварга Хакухо аваргын орон зайг хадгалж чадахгүй бөх гэдгээ л нотолж байна. Харин Ичино япончуудаас Анандыг халхалж Асанояма зэрэг бөхчүүдэд хана хэрэм болж чадаагүй нь монгол бөхийн нарийн ухаан илт дутагдаж буйг харууллаа даа. \nДаваажаргалаас өөр аварга гарч ирэхгүй гэдэг нь ч тодорхой болж байна. Ухаан дутаж байна л даа. Толгойгоо ажиллуулахгүй, дан ганц махан биеээр явахгүй шүү

Avatar

Зочин 2019-05-25 103.26.195.214

Энэ Ананд уг нь одоо зодог тайлахаар болж дээ. Гэхдээ барилдаж байвал нэг монголын орлого нэмэгдэж байгаа байх даа тэрнээс ч явахгүй аварга болсон байна даа. Энэ сумо бүүр л сонирхолгүй болоод байна даа

Avatar

Зочин 2019-05-25 202.9.43.67

Ананд уул нь Хакухог байхгүй үед нь түрүүлэх байсан юм. Ананд аварга мөртлөө маш удаан хугацаагаар түрүү авсангүй

Avatar

Зочин 2019-05-25 202.9.43.67

Ананд уул нь Хакухог байхгүй үед нь түрүүлэх байсан юм. Ананд аварга мөртлөө маш удаан хугацаагаар түрүү авсангүй

Avatar

Монгол 2019-05-25 202.21.118.190

Тийм л юм боллоо доо найзаа…… ккк….ккк

Avatar

Монгол 2019-05-25 202.21.118.190

Япон бөхийг түрүүлүүлэх гэж улайрч байна. Гүрж Точиношин энэ Асоноямаг унагасан, Гоидо хүчээр илүү унагах байсан ч бууж өглөө.\nТэгэхэд Тамаваши яс үзээд Анандын 1 давааг аваад явчихаж байна. Хакухог бэртэл гэж шалтаглаад барилдуулсангүй….. Их гүрний бодлого……

Avatar

Зочин 2019-05-25 202.21.108.163

Гөө мөн өмхий санаатай, хартай тууийнууд шүү, манай хэдэн их мэдэгчид

Avatar

Зочин 2019-05-25 202.126.89.60

Xaxaxa

Avatar

unen 2019-05-25 202.9.42.161

yag iim ym bolloo

Avatar

а 2019-05-25 139.5.219.11

их мэдэгчдээ биш угаасаа л луйвар гэдэг нь тодорхой. монгол байтугай японы үзэгчид хүртэл луйвар гэж эгдүүцсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж