Япон бөх Дональд Трампын гараас цом авна

Хуучирсан мэдээ: 2019.05.25-нд нийтлэгдсэн

Япон бөх Дональд Трампын гараас цом авна

Япон бөх Дональд Трампын гараас цом авна

Японы нийслэл Токио хотноо болж буй мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө.  Өнөөдрийн /2019.05.25/ барилдаанд такасаго дэвжээний бөх Асанояма өрсөлдөгч бөх озэки Гоэйдог ёрикири мэхээр давснаар 12 даваа 2 унаатай болж Нацү башёд түрүүлэх нь тодорхой боллоо.

Тэмцээнийг манлайлан барилдаж байсан Какүрю М.Ананд өчигдрийн барилдаанд өвдөг шороодсоноор Асаноямад байраа алдсан юм.

Рэйва он тооллын анхны башёд түрүүлэх бөхчүүдийн таамгийг тэргүүлж байсан Их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас башёг өнжсөн бол япончуудын гол найдвар байсан шинэ озэки Такакэйшёо мөн л бэртлийн улмаас тэмцээний дундаас өнжсөн. Такакэйшо башёд дахин орж ирсэн ч өвдөг шороодсоноор таамгаас хасагдсан.

Япон улс шинэ эзэн хаанаа залж, Рэйва он тоолол эхэлсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Рэйва он тооллын анхны башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхон , түрүүлсэн бөхөд тусгай цом гардуулах түүхэн үйл явдал маргааш болно. Тиймээс энэ удаагийн тэмцээн япончуудын хувьд маш их ач холбогдолтой. Ямартай ч  япон бөх Рэйвагийн анхны башёд түрүүлж, Дональд Трампын гараас цом авах нь тодорхой болж байна.

 

Эх сурвалж: www.sumo.or.jp

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж