Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди саяхан болсон сонгуульд ялалт байгуулж тус улсыг дахин таван жил удирдах эрхтэй болсон билээ. Тус улсад 1959 онд дүрвэн ирсэн Буддын шашинтны тэргүүн 14-р Далай лам Нарендра Модид ялалт байгуулсанд нь баяр хүргэж захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Энэтхэгийн ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болон сонгогдсонд таньд баяр хүргэе. Энэтхэг бол гаднын аливаа хүчин зүйлд хувиршгүй эртний агуу соёл иргэшилт улс. Түвдүүдийг соёл уламжлалаа хадгалж үлдэхэд Энэтхэгчүүдийн хувь нэмэр их байсан. Түвдийн ард түмний хуьвд сүүлийн 60 жилийн хугацаанд энэтхэгчүүдээс өөр дотны анд нөхдүүд байсангүй. Энэтхэг улс бол биднйи хоёрдогч гэр юм. Тиймээс Түвдийн ард түмний өмнөөс талархлаа илэрхийлэхийг хүсч байна” хэмээсэн байна.
Эх сурвалж:NDTV.COM
Холбоотой мэдээ