Нүүрстэй оо шүдийг гэмтээдэг

Хуучирсан мэдээ: 2019.05.25-нд нийтлэгдсэн

Нүүрстэй оо шүдийг гэмтээдэг

Нүүрстэй оо шүдийг гэмтээдэг

Орчин үед шүд цайруулах үйлчилгээтэй гэх нүүрстэй хар өнгийн оо худалдаанд ихээр гарах болсон. Байгаль орчинд ээлтэй эко, ургамлын гаралтай, химийн найрлагагүй,  гэх мэт маш олон давуу талтай хэмээн сурталчилж буй уг оо нь энгийн ооноос илүү үнэтэй зарагддаг.

Харин шинжлэх ухааны үүднээс нүүрстэй шүдний оо нь амны хөндийн эрүүл мэндэд сайнаасаа илүү муу нөлөөтэй болохыг Их Британийн эрдэмтэд судалгаагаараа нотолжээ. Шүдний гадаргуу дээрх бохирдлыг арилгаж болох ч пааланг гэмтээдэг гэнэ. Мөн дутуу угаавал үлдэгдэл нь удаан хугацаанд амны хөндийд үлдэх эрсдэлтэй юм байна. Үүнээс гадна цусанд нэвчвэл аюултай ажээ.

Эртний Грекийн үед нүүрсийг амны хөндийн эвгүй үнэр дарах, шүдэн дээрх хоолны үлдэгдлийг цэвэрлэхэд ашигладаг байсан ч орчин үед уг төрлийн оог аюулгүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсан нотолгоо байдаггүй юм байна. Тиймээс реклам сурталчилгаанд хэт итгэж эрүүл мэнд, эдийн засгаараа хохирохгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж