Цахим бодлогын түр хорооны зөвлөхүүдтэй танилц

Хуучирсан мэдээ: 2019.05.25-нд нийтлэгдсэн

Цахим бодлогын түр хорооны зөвлөхүүдтэй танилц

Цахим бодлогын түр хорооны зөвлөхүүдтэй танилц

УИХ-ын цахим бодлогын түр хороонд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажилладаг 10 мэргэжлийн хүнээс бүрдсэн багтай.  УИХ-ын Цахим бодлогын түр хороо нь 26 гишүүнтэй бөгөөд даргаар нь гишүүн Н.Учрал ажиллаж буй. Тус хороонд   УИХ-ын дарга Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүний бүррэлдэхүүнтэй. Гэвч өнгөрсөн долоо хоногт түр хорооны ирц бүрдэхгүй байгаагаас зарим гишүүдийг хассан юм. Дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд салбарын маань технократуудын үүрэг оролцоо ихэд чухал гэдгийг Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал онцолсон.

ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРООНЫ ЗӨВЛӨХҮҮД:

  • А.Баттамир Ай СиТи Группийн Технологи хариуцсан захирал
  • Б.Бат-Отгон МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн ахлах багш
  • Б.Ганбат  ХААИС-ийн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан
    Б. Ууганбаяр Интерактив ХХК-ийн захирал
  • Б.Төмөрчулуун  Нийслэлийн иргэдийн хурлын даргын зөвлөх
  • Г.Баттүвшин ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал
  • Д. Эрдэнэбаатар МУИС -ын Физикийн тэнхимын ахлах багш, Монголын Сансрын технологийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
  • Л.Лувсанжамц  ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн багш, ахлах багш
  • У.Тамир  Монголын операторуудын холбооны гүйцэтгэх захирал
  • Ч.Лодойравсал МУИС-ийн Хэрэглээний ШУ инженерчлэлийн сургуулийн захирал

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж